Б.ДАМДИН-ОЧИР: УРТНАСАН САЙДЫГ "БАЛБААД" ЭХЭЛСНИЙ УЧИР НАЧИР НЬ ...ИЛ

2021-08-30  

Өөрөө ховор амьтдын зөвшөөрөл “сонирхдог” гэсэн мэдээллүүд ар араасаа хөврөв. Нягталлаа. Н.Уртнасанг зарчимч сайдын нэг гэх аж. БОАЖЯ- нд хэр удаан ажилласан, хэр нөлөөтэй, ямар сүлжээ тогтоосон, хэний үр сад, ах дүү байх нь сайдын шийдвэр гаргахад нөлөөлдөггүй. Аппаратын түшмэдүүдээсээ үр бүтээл л нэхдэг. Чадахгүй нэгэнтэй нь хариуцлага тооцдог зан чанар нь түүнийг зарчимч сайд гэж цоллоход хүргэжээ. БОАЖЯ- д дархлагдсан газрын дарга болон өөр нэг газрын даргаар ажилладаг нөлөө бүхий улстөрчийн хүүхдийг саяхан ажлаас нь халчихсан нь түүний гэнэт “балбуулах" эхлэлийг тавьжээ. Гэтэл үүнээс ч үүнээс том шалтгаан бас байна.

Тэр нь БОАЖЯ-ыг хэрсэн бизнесийн сүлжээг таслах шийдвэр болжээ. - 2013 оны Засгийн газрын 93 дугаар тогтоолоор батлагдсан " Ховор амьтан, агнах барих тусгай зөвшөөрөл олгох " журмын хүрээнд холбогдох байгууллагын шалгуур үзүүлэлт, нөхцөл шаардлагыг ил тод болгож, тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэх, орон нутагт төвлөрч байгаа орлого, түүний зарцуулалт БНАТ-ын хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, мэдээллийг ил тод болгох. - 2011 онд батлагдсан " Экологи эдийн засгийн үнэлгээг" шинэчлэн тогтоож, ховор амьтан хамгааллын зардлын төсвийг нэмэгдүүлэх. Ийм хоёр шийдвэр гаргасан нь Засгийн газрынхаа дэмжлэгийг авч, биеллээ олж эхэлжээ.

Чухам энэ л шийдвэр нь төдийгөөс өдийг хүртэл шонхрын наймаа, аргаль угалз буудуулах зөвшөөрлийг хяналтандаа барьж ирсэн мафи маягийн зохион байгуулалт бүхий бүлэг хүний дургүйг хүргэж, тэдний эсэргүүцэлтэй тулгарсан байна. - “...Ховор ан амьтан агнах, барихтай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудал олон жил яригдаж ирсэн. Нэн ховор амьтдаа хайрлахгүй байна гэсэн иргэдийн шүүмжлэл ч их байдаг. Өмнө нь ховор ан амьтан агнах зөвшөөрөл ердөө нэг хэлтсийн хэмжээнд л яригдаж, Монгол Улсын бүх ан амьтанг агнах, барих эсэх нь хоёр гуравхан хүний мэдэлд байсан зэрэг буруу тогтолцоо оршсоор ирсэн. Энэ байдлыг одоогийн Засгийн газар, салбарын яам өөрчилж, ямар ан амьтныг хэн хаана, хэдэн төгрөг төлж, яаж агнах, барих гэж байгааг ил тод, нээлттэй, цахим болгох бодлогыг баримталсан” гэж Уртнасан сайд байр сууриа илэрхийлсэн.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ сониноос

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?