ГАНЦ БИЕ ИЖИЛ ХҮЙСТЭН ААВ ХҮНД ӨВЧТЭЙ ХҮҮХДИЙГ ӨРГӨЖ АВЧ ОЛИМПЫН АВАРГА БОЛГОСОН ГАЙХАМШИГТ ТҮҮХ

2021-09-05  

Жерри Уиндл хэзээ ч аав болж чадахгүй хэмээн хүмүүсийн шүүмжлэлийг их сонсож байсан ч түүний аав болох хүсэл мөрөөдөл нэг л өдөр биелэлээ олж, түүний амьдрал ч орвонгоороо эргэсэн юм. 
Жерри Уиндл хэмээх ганц бие ижил хүйстэн эрийн амьдралын туйлын зорилго нь аав болох явдал байв. Тэрээр АНУ-д хуулийн дагуу хүүхэд үрчилж авах гэж олон удаа оролдсон ч бүтэлгүйтэж байв. Харин нэгэн сэтгүүл дээрээс тэрбээр Камбож улсын асрамжийн газрын тухай нийтлэлийг олж уншсан цагаас эхлэн түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн юм.
2000 оны 6-р сард тэрээр Камбожийн Пом Пен хотод зочилж, эцэг эх нь амь үpэгдсэн бяцхан хүү Жордантайгаа танилцсан аж. Дөнгөж мөлхөж сурч байсан бяцхан хүү хүнсний дутагдалд орж, олон төрлийн өвчлөлд өртөж эхлээд байжээ. Jerry Windle бяцхан хүүг үрчилж авч, Флорида муж дахь гэртээ аваачин асарчээ.


АНУ-д эргэн ирсний дараа тэдний амьдралд олон саад бэрхшээл тулгарч байв. Хүү Жордан нь эрүүл мэндийн асуудалтай, хоорондоо хэл нэвтрэхгүй дохио зангаагаар харилцах зэрэг хүндрэлүүдтэй нүүр тулж байжээ.
Тухайн үед 2 настай байсан хүү Жордан нь ердөө 9 кг жинтэй байсан ба аав нь түүнийг амьд үлдэж чадах эсэхэд ч эргэлзэж байсан гэдэг. Гэсэн ч тэрээр хүүгийнхээ төлөө чадах бүхнээ зориулж, өмнө нь мэдэрсэн хүнд бэрхийг ахин амсуулахгүй хэмээн зориг шулуудсан аж.
Алдарт дасгалжуулагч Рон О’Брин ирээдүйн олимпын медальт тамирчны авьяасыг анх олж харжээ.

Жорданы олимпын мөрөөдөл ердөө 7 настай байхад нь эхэлжээ. Усанд сэлэлт, уран шумбалтын алларт дасгалжуулагч Рон О’Брин түүнийг бэлтгэлийн бааз дээрээ байхад нь анх анзаарч харсан бөгөөд бяцхан хүүг өөрийн тусгай бэлтгэлийн хөтөлбөрт хамруулах шийдвэрийг гаргаж, шавиа болгосноор Жорданы амжилтын эхлэл тавигджээ.
Тухайн цаг үед тэрбээр мөн ирээдүйн олимпын аварга, ЛГБТ хөдөлгөөний идэвхтэн Грег Луганистай танилцаж, түүний авьяасыг олж харсан гэдэг. Жорданы хувьд 13 наснаасаа эхлэн олимпын эрх авах сунгаанд оролцож, 15 жилийн мөрөөдлөө энэ жил биелүүлж зуны олимпод оролцсон юм.


2011 онд тэд өөрсдийн түүхээс сэдэвлэн бичсэн хүүхдийн номоо бичиж хэвлүүлжээ. “An Orphan No More: The True Story of a Boy” нэртэй тус номонд эмэгчин тахиагүйгээр эцэг болж чадахгүй гэж шүүмжлэлд өртсөн азарган тахианы түүхийг өгүүлэх бөгөөд хэний ч хүсээгүй нэгэн өндөг авч дарж байгаа талаар хүүрнэдэг. Ийнхүү хайр байгаа газарт гэр бүл байдаг гэдгийг бусад тахианууддаа харуулснаар уг ном төгсдөг ажээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?