КОВИДЫН ҮЕД ХҮҮХДҮҮДИЙГ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬД НЬ ЯВУУЛАХ ТАЛААР

2021-09-10  

Хоёр жилийн турш дэгдсэн цар тахлын дараачаар  хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт явуулах тухай иргэдийн санал бодол харилцан адилгүй байсан бөгөөд зарим нь сэргийлэх арга хэмжээ авахгүй байхаас айж, вирусын шинэ хувилбарууд гарч байхад хүүхдүүдийг сургуульд явуулахаас санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Гэвч тэдний зарим нь онлайн сургалт үр дүн багатай байгаагаас үүдэн  хүүхдүүдийн хичээл хоцрогдон чанар муудсан өнөө цаг сургуулиудыг нээж, сурагчдыг хичээлд нь буцаан оруулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Монгол Улс цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилүүдэд танхимын сургалтыг хойшлуулж онлайн сургалтыг нэвтрүүлжээ.

Завхан аймгийн иргэн З.Гэрэлмаа: Бид ковидтой хоёр жил болчихлоо. Үнэхээр хүүхдүүдийн хичээл, сурлага хоцрогдоод байна. Оруулах нь нэг талдаа зөв. Оруулахгүй гэхээр бас хэцүү байна. Хүүхдүүдийн эрүүл мэндийг бодохоор оруулмааргүй байх юм. 5:9 гээд хувилбартай хичээллэнэ гээд байгаа шүү дээ. Тэгээд яваад үзэг л дээ. Нэг хэсэг нь бүр хэрэггүй л гэж байна. Хүн хүний үзэл бодол өөр байх. Гол нь эрүүл ахуй, зайгаа барьж, маскаа зүүж, гар хөлөө угаах. Бид одоо зэрэгцэж амьдрах гээд байна. Тийм учраас яриад байгаа 5:9 журмаар явуулаад үзэх хэрэгтэй. Үнэхээр өвчин нь тархаад ирвэл хаашдаа хаагдах байлгүй дээ. Тэрнээс наана журмаа сайн бариад, явуулаад үзэх нь зөв.  

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Оюунзул: Хүүхдээ өгсөн дээр. Алийн болгон гэрт хориод байх вэ дээ. Тийм биз дээ. Хамаг юмнаас хоцорлоо. 12-оос доош насны хүүхдүүд вакцин хийлгээгүй. Дэльта вирус тархсан аюултай гээд байна. Одоо өвчинтэйгээ дасан зохицоод, халдвар хамгааллын дэглэмээ сахиад, хүүхдүүдийг сургуульд нь явуулж, нийгэмшүүлэх хэрэгтэй. Гэрт нь байлгаад юу хожих юм бэ. Юу ч хожихгүй. Танхимаар хичээллэх нь зөв. Тав хоног танхимаар, 9 хоног онлайнаар хичээллэнэ гэдэг буруу. Манай хүүхэд 90 оноо авдаг байсан хүүхэд сая онлайнаар хичээллээд муудсан. Тэр хүүхдэд юу өгч байна. Хумсаа будна, үсээ янзална гээд. Миний хүүхэд ийм байхад өөр хүний хүүхдүүд ч ийм байгаа. Эцэг эх нь ажилтай гээд хаяад явчихна. Багш нь утасдаад  та нар хичээлийг нь хийлгэсэнгүй, дата авч өг гэнэ. Нэг талдаа онлайнаар хичээл заах гээд байгаа юм шиг хэрнээ маш их хор уршигтай.  


Чингэлтэй дүүргийн иргэн З.Мөнгөнцэцэг: Айдастай байна. Дэльта мутаци ихсээд байгаа энэ үед хэцүү л байна. Болдог бол цахимаар өгмөөр байна. Боловсролыг бол уг нь хаанаас ч авч болно. Хүүхдүүд өндөр эрсдэлд орох гэж байна. Гэхдээ цахимаар хичээллэхээр хүүхдүүд хоцроод байна. Уг нь танхимаар хичээллүүлмээр л байна. Хүүхдээ боловсролтой болгоно гээд өвчин тусгах хэцүү. Ямар ч байсан хүүхдийнхээ хичээлийг бэлдээд, сургуульд нь оруулна гэж л бодож байна. Эцэг эхчүүд яахаа мэдэхгүй, шийд гаргаж чадахгүй байна. Хоёр хүүхэдтэй, хоёулаа хичээлд явна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
БОКСЫН ХОЛБОО МУГТ Э.ЦЭНДБААТАРЫГ ШИГШЭЭ БАГААС ХӨӨХ НЬ ЗӨВ ҮҮ?