ЖОЛООЧ НЬ ЖОЛООЧОО, ЖОЛООДОГЧ НЬ ЖОЛООДОГЧОО ХИЙЦГЭЭЕ, МОНГОЛ АХ ДҮҮ НАР АА!

2016-05-27  

Михайлд өөрийн бодол бий гэж манайхан ярих дуртай. Аливаад өөрийн бодолтой гэдгийг ингэж хэлэх болсон. Хүн өөрийнхөөрөө байх нь чухал. Энэ бол маш чухал чанар. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэж Монголчууд дуураймтгай хүнийг зүйрлэдэг. Үнэндээ хорвоод мэндэлсэн хүн бүр өөрийн гэсэн тодорхой томилолттой байдаг гэдэгт итгэдэг. Олимпийн аварга Н.Түвшинбаярын томилгоо нь Монголын нэрийг дэлхийд дуурсгах алдарт бөх гэж харж байна. Харин яав ч УИХ-ын гишүүн биш гэж итгэхийг хүснэ. Түүнийг басаж, доош нь хийх хүсэл зорилго алга. Өөрийн толгойгүй, үзэл бодолгүй, бусдын үгээр үг хийгчид олшрох нь нийгэмд хортой гэдгийг нотлох шаардлагагүй. Улс төр гэдэг хүүхэд нохойн тоглоом болжээ гэж хэлэхэд ч ойртжээ гэж сануулахад илүүдэхгүй. Ард иргэдийн амьдрал доройтох тусам, өрх гэрийн орлого багасах тусам сонгох сонголт нь ядуурдаг гэдэг судалгаа бий. Нийтээрээ ядуурах үед ийм нэгэн алдартай тамирчид, дуучдыг сонгох тал хавтгайрдаг ч гэж өрнөдийн хэвлэлд дүгнэсэн байдаг. Тэгэхээр Н.Түвшинбаяр сонгогдож болох нь, гагцхүү түүнийг хэн яах гэж сонгож байна вэ? гэдэгт л асуудал байна. Хэрвээ ийм хүмүүсийг төрийн жолоо атгуулахаар сонгоод эхэлбэл, ард иргэд цөхрөнгөө барж, амьдрал ядуурч, эрүүл саруул сэтгэхээ больж эхэлж байна аа л гэж нөгөө талаас нь харж болно. Тиймээс тиймэрхүү одонцоруудыг дэвшүүлж буй улс төрийн нам нь ч гэж "нам" болжээ л гэж ойлгогдоно. Юу дутлаа, юу хийх гэж Н.Түвшинбаяр улс төр лүү зүтгэнэ вэ? Хэн нэгнийг хаах зорилгоор шавар болж орж ирэв үү ? ч гэж асуух хүн мундахгүй. Зүгээр л, жолооч нь жолооч оо, жолоодогч нь жолоодогч оо хийцгээе, ах дүү нар аа!

 

 

 

ТОЙМЧ Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
zochin:****даг халтар вэ жолооч хүн яагаад болдоггүй юм бэ 2016-05-27
тангад:ёстой ****даг халтар уу юу гэнэв тэгээд идээд хармаалаад байгаа нь байж байгааг гэсэн үг юм уу одоо бүр шулуухан шудрага болж дээ тэхгүй шүү одоо арай өөр сэтэхүйтэй гарч өөрчилж засаж залааруулах цаг ирж байна 2016-05-27
зочин:****даг гөлөг вэ 2016-05-31
Zochin:Bayrtsogt ni dandaa saidaa hiih yumuu tegeed 2016-05-31
Zochin:Haais iin surguuliar duuren jolooch darga nar bdag yum daa uchir ni Ted nar darga nartaa mungu gargaj ugdug yum aa 2016-05-31
zochin:Y 2016-05-31
Зочин:Манайхан харьцуулах хүмүүсээ ч зөв олохгүй юм.Хэвлэлийнхэн Анужинг хөтлөгч гд л зарлахийн.Олон улсын харилцаа,хуульч мэргэжилтэй,МАН-н удирдах зөвлөлийн гишүүн,4 гадаад хэлтэй (англи,орос,япон,хятад),Япон АНУ-л сургууль дүүргэж,мэргэшсэн хүн.Бөх,дуучид,жүжигчидтэй харьцуулмааргүй л бгаам даа. 2016-06-01
Зочин:Жолооч хүн биш юмуу хуулиа уншаарай Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй шүү. 2016-06-02
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?