NETFLIX -ИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ТОО 215 САЯ ДАВЖЭЭ

2021-10-20  

Америкийн “Netflix” корпорацын төлбөртэй үйлчилгээг ашигладаг хүний тоо 214 сая давсан тухай компанийн өнгөрсөн улирлын тайланд дурджээ.

Есдүгээр сарын 30-нд дууссан гуравдугаар улиралд “Netflix”-д бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо 4.4 саяар нэмэгдсэн байна. Компанийн урьдчилсан таамаглалд дурдсанаар, дөрөвдүгээр улирлын эцэс гэхэд хэрэглэгчдийн тоо 8.5 саяар нэмэгдэж, 222 саяд хүрэх аж. “Netflix” энэ оны эхээр 167.09 сая бүртгэлтэй хэрэглэгчтэй байжээ.

Өнгөрсөн улиралд компанийн орлого 7.4 тэрбум ам.доллароос давсан бол 1.4 тэрбум ам.долларын ашиг олсон байна. Хоёрдугаар улирлын дүнгээр орлого 7.3 тэрбум ам.доллар байсан бол 1.3 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ.  

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Гатос хотод төвтэй “Netflix” компани нь 1997 онд байгуулагджээ. Тус компани дэлхийн 190 гаруй оронд видео стримингийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2013 оноос өөрсдийн бүтээсэн кино, цувралууд, телевизийн нэвтрүүлгүүдийг гаргадаг болсон байна. 

Эх сурвалж:TASS 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?