ХААН БАНК САНХҮҮЖҮҮЛЖ 3 Х 3 САГСАН БӨМБӨГИЙН ТАЛБАЙГ ОРОН ДАЯАР НЭЭЖ ЭХЭЛЛЭЭ

2021-10-20  

Монгол улсын шилдэг банк- ХААН Банк 30 жилийнхээ ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд 21 аймагт 3 Х 3 сагсан бөмбөгийн талбайг дэс дараатайгаар ашиглалтад оруулж байна. Хаан банкны зүгээс хамгийн сүүлд Баянхонгор аймагт, "Оготнотой булаг" төслийн спортын бүсэд сагсны талбай барьснаа хүлээлгэн өглөө. - Сагсан бөмбөгийн 3X 3 нь зуны олимпийн төрөлд багтсан онцлогтой. Тэр тусмаа Баянхонгор аймгийн сагсчин М.Цэрэнлхам " Токио-2020" олимпод оролцсон нь Хонгор нутгийн сагсан бөмбөгчдийн олимпод оролцох салхийг хагалсан юм гэж талбайн нээлтэд оролцсон Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Э.Энхбат онцоллоо. Тус нээлтийн ажиллагаанд Баянхонгор сумын засаг дарга, хотын захирагч Ж.Мөнхсоёл, ХААН Банкны Баянхонгор салбарын захирал Б.Төмөрбаатар, аймгийн Биеийн тамир спортын хорооны дарга Б.Оюунбаатар, тус хорооны сагсан бөмбөгийн дасгалжуулагч Д.Арцад, тус төрлийг сонирхон хичээллэдэг тамирчин хөвгүүд, охид оролцов. Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд тус заалны түлхүүрийг ХААН банкны захирал Б.Төмөрбаатар аймгийн спортын хорооны дарга Б.Оюунбаатарт гардууллаа.

Б.ПҮРЭВДОРЖ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?