С.БАЯР, Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯРЦОГТ НАРЫН УЛС ТӨРЧИД МОНГОЛ УЛСЫГ 2.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ӨРӨНД УНАГАЖЭЭ...

2021-10-27  

МАН-ын дарга С.Баяр ерөнхий сайд, АН-ын дарга асан Ц.Элбэгдорж ерөнхийлөгч, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогт Сангийн сайд байх үедээ Рио-Тинтой компанид Монголын баялгийн сан хөмрөгөө бэлэглэж, монголчуудыг жил ирэх тутамд өрөнд унагах гэрээг хүчлэн байгуулсан. Тэдгээр улс төрчид өөрсдийгөө зөвтгөсөн хэвээр. Гэтэл Монгол улс аль хэдийнээ 2,3 тэрбум ам.долларын өрөнд унажээ. Цаашид ч энэ өр 10 дахин өсөх тооцоог гаргажээ.Энэ тухайд: - "Рио Тинто" компаниас Монгол Улсын Засгийн газарт захидал ирүүлсэн. Захидалд ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүй нөхцөл байдлыг бий болгох үүднээс одоогийн Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн хувь эзэмшилтэд төлвөл зохих 2.3 тэрбум төгрөгийн ам. долларын 70 хувийг тэглэх санал ирүүлсэн гэж Хууль зүйн сайд Нямбаатар мэдээллээ. Тэгвэл Монгол улсыг жил ирэх тусам өрөнд унагах ажлыг гардан гүйцэтгэсэн, зүтгүүлсэн, шийдвэр гаргасан энэ эрхмүүд ямар хариуцлага хүлээх ёстой вэ? Шалгагдсан, хоригдсон, АТГ-д дуудагдсанаа хохирсон, хэлмэгдсэн гээд хариуцлагаас мултрах ёстой юу? Би бол тэгэж үзэхгүй байна. Баялгаа цөлмүүлчихээд, дээр нь улсаа, ард түмнээ үеийн үед өрөнд унагах гэрээ байгуулсан тухайн үеийн УИХ, Засгийн Газрын гишүүдтэй хариуцлага тооцох учиртай. Үүнд өршөөлийн хууль үйлчлэх учиргүй. Дээр нь Рио Тинто компанийн эрх ашгийг яахлаараа Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди" ОТ "компанийн ТУЗ-ийн гишүүн, Хятад болон Канадад Монгол улсын эрх хамгаалах үүрэгтэйгээр элчин сайдаар томилогдож байсан Батсүх "ОТ" компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж, бусдын эрх ашигт үйлчлэх ёстой гэж. Батсүхээс онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд цолыг нь ч хураан авахад багадна.

Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?