ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР "2021"-ИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

2021-10-29  

Хуримтлалын ашиг тусыг таниулах, санхүүгийн зөв дадал зуршлыг төлөвшүүлэх зорилгоор олон улсад 1924 оны 10-р сарын 31-ний өдрөөс эхлэн “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг уламжлал болгон жил бүр тэмдэглэж ирсэн. Одоогоос есөн жилийн өмнө Монгол Улс энэхүү санаачилгад нэгдэж, иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж буй.

Энэ жилийн хувьд “Дэлхийн хуримтлалын өдөр 2021”-ийг Монголбанк, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, Хадгаламжийн даатгалын корпораци, арилжааны банкууд хамтран “Бүгдээрээ хуримтлуулъя” уриан дор нэг сарын турш аян өрнүүлж тэмдэглэлээ.

“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны нээлтийг Төв аймгийн Зуунмод хотноо 10-р сарын 1-нд зохион байгуулсан бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд залуус, эцэг эхчүүдэд ХААН Банкнаас хуримтлалын талаарх мэдээлэл хүргэж, хуримтлалын хадгаламж болон “TEEN” хүүхдийн багц үйлчилгээ нээн өгч, гарын бэлгээр урамшуулсан юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор уг аяны хүрээнд нэг сарын турш харилцагчдадаа санхүүгийн боловсрол, хуримтлалын тухай дараах мэдээлэл, зөвлөмжийг бэлтгэн хүргэсэн юм.

Зөвхөн хүүхэд багачууд төдийгүй оюутан залуус, залуу гэр бүлүүд болон эцэг эхчүүдэд зориулж хуримтлал үүсгэн ирээдүйн санхүүгийн хэрэгцээгээ хангахад нь туслах нийтлэл, зөвлөгөөг дараах холбоосоор орж уншаарай.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны хүрээнд мөн ХААН Банкны орон нутгийн салбарууд хуримтлалын ач холбогдлын тухай сургалт, мэдээллийг харилцагчдадаа хүргэж ажиллалаа. Ийнхүү нэг сарын турш үргэлжилсэн тус аян 10-р сарын 30-ны бямба гарагт Монгол HD телевизийн “Өглөө” хөтөлбөрт аяны зохион байгуулагч, оролцогч талуудын төлөөлөл оролцсоноор өндөрлөх юм.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?