Р.ЛХАМАА( Дуучин): НАПОЛЕОН КОРСЕТИЙГ ҮЗЭН ЯДДАГ БАЙЖЭЭ

2021-11-08  

 Корсет нь 15 дугаар зуунд маш ихээр дэлгэрч байсан боловч түүхчид корсеттэй ижил төстэй дотуур хувцас Эртний Грекд эрт дээр үеэс байсныг нотлох олон баримт олсон байдаг. Анх, Гиппократын эрин үед, нурууны гэмтэлтэй хүмүүсийг эмчлэхийн тулд эмч нар корсетыг бүтээхийг оролдсон байдаг гэж түүхэнд тэмдэглэгдсэн нь ч бий. Тэгвэл өнөө цагийн корсеттэй төс бүхий корсет нь Дундад зууны үед дэлгэрч, богино хугацаанд Парисын хувцас загварын хамгийн том трэнд болсон байдаг юм. Корсетыг анх ган, төмөр, мод, амьтны арьс шир гэх мэт маш хатуу материалуудаар хийдэг байжээ. 16 дугаар зууны дунд үеэс корсет нь Европ тивийн, тэр дундаа Англи эмэгтэйчүүдийн түгээмэл хэрэглээ болж хөгжсөн түүхтэй. Түүнийг дагаад нарийн бүсэлхий моодонд орж, эмэгтэйчүүдийн гоо сайхныг бүсэлхийн хэмжээгээр тодорхойлох болсноор барахгүй , нийгмийн статус тодорхойлогддог болсон байна. Корсет нь тийнхүү дээд зиндааныхны эрх ямбаа илтгэх гол зэвсэг болж, үнэ нь өндөрт хадсан тул зөвхөн дээд давхаргынхны хүрээллийн хэрэглээ болсон байдаг. Корсет нь хөдөлгөөнийг эрс хязгаарладаг тул эмэгтэйчүүд өдөр тутмын ажлаа зарц нарт даалгаж чадна гэдгээ харуулах өөр нэгэн шалгуур үзүүлэлт болж байв. Корсетыг өдөр тутмын хэрэглээ болгосноор доод хавиргууд дотогшоо хэт хумигдах гэх мэтээр эмэгтэй хүний бие галбирын бүтцэд өөрчлөлт орохын зэрэгцээ ходоодны хямрал, хаталт, элэгний дутагдал, корсетыг хэт хшчлэн чанга бариулснаас болж үе үе ухаан алдах зэрэг эрүүл мэндийн сөрөг үр дагаврууд ч цөөнгүй гарч байсан байна. /Мөн л хамгийн сайхан ухаан алдаж буй эмэгтэй моод болов/ Гэснээс Наполеон корсетийг үзэн яддаг байсан төдийгүй тэрээр корсетийн эсрэг хөдөлгөөний тууштай оролцогч байжээ. Учир нь корсет үргүйдлийн шалтгаан болдог гэж тэр үзэж байсан юм. Тухайн үед түүний энэ үзэл бодлыг эмч нар ч баталж, нөхөн үржил буурч байгааг корсеттой холбосон нь бий. Мэргэжилтнүүд дотоод эрхтэнүүдийн дэформаци бий болгон түүгээр ч барахгүй нөхөн үржихүйн үйл ажиллагаанд нөлөөлж, сарын тэмдгийн мөчлөгийг хүртэл өөрчилдөг гэж үзэж ирсэн юм. Энэ мэт хувцасны түүхээр дамжуулан эмэгтэйчүүд сайхан харагдахын тулд маш их золиос гаргаж байсан баримтууд цөөнгүй байдаг байна. 1900-аад оны эхэн үеэс сунадаг материал үйлдвэрлэгдэж эхэлснээр корсет нь илүү уян хатан, хөдөлгөөнд саад учруулах нь багассан ба загвар нь улам хөгжин төрөл бүрийн хатгамал чимэглэл, хэлбэрийн өөрчлөлтүүдийг хийж зөвхөн хувцсан дотор гэлтгүй ил өмсөж хэрэглэдэг болсон бна. Сонирхолтой факт гэвэл 1850-иад оноос халимны сахлаар хатуулгыг нь хийдэг болсоноор 1850-1870 онд гренландын халимны тоо 60 хувь хүртэл буурч байсан нь эмэгтэйчүүдийн хувцасны бизнес хэр хүчтэй хөгжиж байсны тод илэрхийлэл. Lhamito миний бие байнга хэрэглэдэггүй ч, корсетэнд дуртай нэгэн.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ккк:Сайхан бүсгүй шүү 2021-11-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?