ШАХМАЛ ТҮЛШНИЙ УГААРЫН ХИЙНД ИРГЭД ХОРДСООР БАЙНА

2021-11-08  

Өвлийн улиралд түүхий нүүрс түлсний улмаас нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч, шаталтын стандартыг дагаж мөрдөөгүйгээс болж амьсгал боогдох, хордох тохиолдол гарч буй байна. Утаа мэдрэгч нь нүүрстөрөгчийн дутуу исэлээр амьсгалах, утааны хордлогоос урьдчилан сэргийлэхэд маш чухал ач холбогдолтой ба эмч М.Цэрэнчимэд угаарын хийнд хордож байгаа шалтгаан бол сайжруусан шахмал түлшний буруу хэрэглээ, галлагаатай холбоотой хэмээн үзэж байгаа ба угаартаж гэмтэхгүй тулд нүүрсийг зөв ашиглах шаардлагатайг дурджээ.

ЯРИА, Иргэн: Б.БУРМАА: Манайх шахмал түлш хэрэглээд хоёр жил гаруй болж байна. Угаар мэдрэгчээ тухайн үед нь тараахад нь авч суурилуулж байсан. Угаар мэдрэгч бага зэргийн угаар гарсан ч гэсэн хүчтэй дуугарч, мэдэгддэг давуу талтай. Тийм учраас тогтмол шалгаж, ажиллаж байгаа эсэхийг харж байдаг. Хамгийн гол нь үнсээ сайн хөндийлж асгаад, сойлт шахахгүй байх нь л угаараас сэргийлэх гол арга гэж цаанаас заавар зөвлөгөө өгч байгаа. Тэр зөвлөгөөний дагуу нүүрсээ түлж байна. Хоёр жилийн хугацаанд угаарын хий манайд гараагүй.

ЯРИА, Эмч М.ЦЭРЭНЧИМЭД:  Угаарын хийнд хордож байгаа шалтгаан бол сайжруусан шахмал түлшний буруу хэрэглээ, галлагаатай холбоотой. Иргэд галлагаа хийснийхээ дараа сойлт, шахалтаа шахах хугацаагаа буруу тооцоолсноос болоод угаарын хор хөнөөлд орох магадлал ихсээд байна. Тиймээс түлшээ зөв ашиглах зайлшгүй хэрэгтэй байна.

ЯРИА: Иргэн: Н.ЧИМЭГСАЙХАН: Шахмал түлшийг долоо хоногийн өмнө хүйтэрснээс хойш хэрэглэж эхэлсэн. Угаар мэдрэгчийн хайрцаг дээр заалт байдаг. Заалтын дагуу хэрэглэдэг. Зуухаа галлагаа хийх бүртээ цэвэрлэж байна. Манайх дээрээ агаар салхи оруулагч цонхтой.  

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ЦАГААН САР ХИЙХ НЬ ЗӨВ ҮҮ?