Улс төрийн намын зорилгоо ойлгоогүй хүмүүс нам толгойлно ч гэж юу байх вэ дээ. Улс төрийн намын гол зорилго нь Парламентад олонхи болох, Засгийн эрхийг авах, улмаар сонгуульд дэвшүүлсэн улс орноо хөгжүүлэх намын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөөх тэмцэл юм. Хэрэв тухайн намд иргэд Парламентад олонхи болох хэмжээний санал өгөөгүй бол ядаж УИХ-д бүлэг үүсгэх хэмжээний санал авч Засгийн эрх барьж буй намын Засгийн Газрын алдаа оноог дэнсэлж, зөвийг дэмжиж, дараа, дараачийн сонгуульд ялах сууриа бэлдэх явдал. Хэрэв Парламентийн сонгуульд намаа амжилтгүй оролцуулсан бол хариуцлагаа ухамсарлаж, дараагийн хүндээ намын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгдөг нь жам. Гэтэл юу болов??? НЭГ: С.ЭРДЭНЭ Тэр 2020 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулчихаад хариуцлага хүлээгээгүй. Сайн дураараа огцрохын оронд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин , гутамшигтайгаар ялагдсан. Парламентын намаа Парламентын биш болгохын төлөө хоёр сонгууль дамнан шаргуу ажилласан. УИХ дахь бүлгээсээ Л.Болд, Батзандан нарыг хөөснөөр, УИХ-дахь намын бүлгээ тараасан этгээд. ХОЁР: М.ТУЛГАТ М.Тулгат бол гадаадад өндөр боловсрол эзэмшсэн гэгддэг ч, Парламентад бүлэгтэй АН -аа бүлэггүй болгох С.Эрдэнийн алдааг давтахыг зорьж байна. Парламентын намаа УИХ-ын гаднаас удирдах гээд муйхарлаж буй туршлагагүй, дэмжлэггүй, өөрийгөө АН-ын дарга хэвээр гэдэгт итгэсэн гэнэн залуу. ГУРАВ: О.БААСАНХҮҮ О.Баасанхүү бол Энхбаярын дэмжлэгтэйгээр УИХ-д намын жагсаалтаар анх удаа орж ирсэн. Дараа нь МАХН-ыг Н.Энхбаяртай булаацалдсан. Намын хүчийг нь сулруулахын төлөө бүхий хүчээрээ чармайсан. Дараа нь Эрдэнэтээс бие даан УИХ-д хоёрдахиа сонгогдсон ч, 2020 оны сонгуулийн өмнө АН-д "урвасан" нэгэн. Хэрүүлчээрээ зартай. Энхбаяр ч түүнийг зогсоож дийлээгүй. С.Эрдэнэтэй УИХ -ын чуулганы дундуур үзэлцэж явсан ч , одоо харин дөрөө харшуулан АН-ыг УИХ-д бүлэггүй болгох, аль болох Намын их хурлыг хийлгэхгүй, хийснийг нь хүчингүйд тооцуулах бүхий л арга саамыг эрэлхийлж буй. Тулгатын тал ялагдвал хэн ч биш болно гэдгийг ухамсарласан нөхөр. Тэр С.Эрдэнэ, Тулгат нартай үгсэн нэгдэж, АН-ыг хорлох аргыг зүйл бүрээр л сэдэж сууцгаана. Тэд намаа алдчихсан тохиолдолд, АН-ыг 2024 оны УИХ-ын сонгуульд ялагдуулах зорилго агуулж байна гэж бодогдтол л улайрцгааж байна. Зарчимгүй, ёс зүйгүй, ам, ажлын нэгдэлгүй этгээдүүд.