ГАЛДАНЦЭРЭН: ХОШИН ШОГИЙН ЖҮЖИГЧИД ЭРХ МЭДЭЛТНҮҮДИЙН БӨГСНИЙ АЛЧУУР БОЛСОН..

2021-11-15  

Би хэрвээ хошин шогчдын нэг байсан бол хэзээ ч эд нар шиг хѳгшид, хѳгжлийн бэрхшээлтэй хүн, ядуу зүдүүчүүдийг шоглохгүй. Ижил хүйстнүүдээр шог хийхгүй, малчдыг мангар болгохгүй, хѳдѳѳнийхнийг хѳлдүү болгохгүй, үндэс угсаа нэгт өвөр монголчуудынхаа хэл аялагаар нь хэзээ ч инээдэм наргиа хийхгүй! Би үргэлж эрх мэдэлтнүүдийг шоглоно. Угаасаа хошин урлагийн гол зорилго бол нийгмийн болж бүтэхгүй асуудлыг егѳѳдѳх замаар илчилж шүүмжилж байх ёстойд л оршдог юм. Гэхдээ эд нар тэгэхгүй л дээ. Эрх мэдэлтнүүдийн бѳгсний алчуур болчихсон юм чинь. Үүнийхээ хариуд төр нь эд нарт ээлж дараалан гавъяат цол өгсөөр байгаа. Хошин урлагийнхан улс тѳрчдийн үзэл санаа, үйл хэргийг нь шүүмжилж огт чаддаггүй, яахав үг яриаг нь дуурайх аядана. Нийгмийн сэтгэхүй нь доройтсон улсад хошин урлаг өндөр хөгжсөн байдаг гэж Оросын нэрт алиалагч Никулин хэлсэн байдгийг санагтун! Манай хошин шогчид бол улс тѳрчдийг егѳѳдѳж ёжлож шүүмжилдэггүй, тэгсэн мѳртлѳѳ ард түмнийхээ тархийг тэдний ѳмнѳѳс сонгууль болгоноор угаана, түүнийгээ ѳѳрийн итгэл үнэмшил эрх чѳлѳѳ гэх юм билээ. Тийм бол дагаж далдаганаж явдаггүй, урлагаар дамжуулж илэрхийлдэггүй байх хэрэгтэй. Өнѳѳдѳр манай нийгмийн болж бүтэхгүй байгаа асуудал бол ѳндѳр настангууд биш, харин улс орныг ѳр зээлэнд идүүлж, ѳѳрсдѳѳ хагартлаа баяжсан ноёдууд л юм шүү, хошин шогчин нэртэй нөхөд өө!

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?