МОНГОЛЧУУД ХЭДИЙ БОЛТОЛ НЭР ЗҮҮСЭН ЦАЛИНТАЙ ӨЛМӨН ЗЭЛМЭН АМЬДРАХ ВЭ???

2021-11-22  

No description available.

 Монголчууд ажил эрхэлсэн ч, өртөгтөө нийцэхгүй цалин авдаг. Цалинтай орлоготой нь ядуусын тоог нэмж эхлэхээр, сарын тогтмол орлогогүй дийлэнх хэсгийн тухайд хэлж ярих зүйл алга. Монголд сарын цалингаараа амьдрах ямар ч боломжгүй. Ялангуяа залуу хос. 1.2 сая ч бай, 2 сая ч бай, сарын цалин. Амьдралын өртөг асар өндөр хотын тоонд Улаанбаатар нэгэнт орсон. Сарын байрны түрээс 600-700 мянга, гар утасны зардал 40 мянга, сардаа 4 удаа хүнсээ базаавал 400-800 төг зарцуулна. Ердөө л байр, хоолондоо 1.5 сая төгрөг зардаг. Гэтэл цалин 1.2 сая. Гар дээрээ ирэх нь 1 сая төгрөг. Ингээд бодохоор цалинтай ч, сар бүр алдагдал нь нэмэгддэг. Тиймээс бүгд л цалингийн зээлд хамрагдахаас аргагүйд хүрдэг гэж төсвийн албан хаагч хэлж байна. Гэр бүлийн хоёр хоёулаа ажил эрхэлж байж л амьдралаа залгуулах боломжтой. Өвдөж л яавч болохгүй,Монголд . Тэгвэл сүйрнэ. Нам дагаж, даргыг нь бараадсан нь хоолтой залгадаг жишиг нэгэнт тогтсон. Тиймээс Монголоос дүрвэх залуучуудын хөдөлгөөн газар авсан. Ковид дэгдэж, улс орнууд хилээ хаасан учир залуучуудын гадагшлах хөдөлгөөн түр саатжээ. Монголын дийлэнх залуучууд цалинтай нэр зүүж ядуу, өлмөн зэлмэн амьдарснаас Солонгос, Австрали, Германыг зорьж, аз жаргалын эрэлд мордох нь дээр гэж үзжээ. Тэд ойрын ирээдүйд Монголд шударга ёс тогтож, сайхан амьдрал цэцэглэнэ гэдэгт итгэл алдарчээ. Гурван жилийн өмнө 50 хувь байсан Монголчуудын ядуусын тоо өнөөдөр 80 хувь шүргэх хэмжээнд огцом өссөн байна. Нийгмийг чирэгч гол хүч болсон дундаж давхаргын хувь 20 хүртэл буурч урууджээ. Энэ хувь улам нарийсч, ядуусын давхаргыг зузаатгахад бэлэн аймшигтай дүр зураг нэгэнтээ бий болсон байна. Баячууд ердөө л 1 хувь гэдэг ч чамлам тоо. Гэхдээ энэ 1 хувийг эзэмшигч баячууд нь баялаг бүтээлч эсэх нь бас тун эргэлзээтэй. Монголын хүн амын дийлэнх нь ядуусын эгнээнд шилжинэ гэдэг бол эмгэнэл. Үүнтэй эвлэрээд сууж байна гэдэг бол гутамшиг. Тоймч Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?