ЦУСАНД ЭЛСЭН ЧИХЭР ИХДЭХ ӨВЧИН

2016-05-31  

Монгол хүмүүсийн дунд элэгний өвчлөл ихээхэн байдаг. Учир шалтгаан тодорхой. Өөх тостой хоол, элгийг гэмтээгч В, С вирусийн халдвар, архи, тамхи, утааны хор, эрс тэс цаг уур, амьдрах орчноос гээд дурдаж болно. Элэгний өвчлөлийг дагаад 12 нугалаа гэдсэнд шурган хэвтдэг нойр булчирхайн хямрал, өвчлөл эхэлдэг. Нойр булчирхайн хямрал хүний биеийг сулруулж, ядрах, толгой өвдөх, эргэх, өлсөх, санаа зовоох, хий огиулах, гүйлгэх, зэрэг тавгүй байдлыг үүсгэдэг. Энэ хямрал амтлаг юм идэх, усанд орох, унтаж амрах, зэрэгт засардаг. Нойр булчирхайнаас ялгардаг дайвруудаас "Инсулин"-ны ялгаралт хүний эрч хүч, энерги, цог залийг бадрааж, бие эрүүл байлгадаг онцлогтой.

Хоолны болон хорт зуршлын хордлого, сэтгэл санааны хямралд, нэн түрүүн нойр булчирхай өртөж, инсулины ялгаралт ихдэж багасна. 

  

Инсулины ихдэлтээс илрэх шинж

Цусан дахь сахарын хэмжээг багасгаж, хүний ядрах бие сулрах, толгой эргэх, гэдэс дүүрэх, баас хатах, зүрх дэлсэх, даралт унах, өлсөх шинжүүдээр илэрдэг. Голдуу даралт бага, цус багатай туранхай хүмүүст, илрээд байдаг. Инсулин ихсэх тусгай өвчний шалтгаан байдаг. Үүнд нойр булчирхайн уйланхай, хатуурал, удамшлын өвчнөөс үүдэлтэй. 

Инсулины багадалтын илрэх шинж

Цусанд сахар ихээр хуруулж, таргалах, булчин чилж өвдөх, шөрмөс татах, ам их цангах хөлрөх, уур уцаар их болох, сэтгэл санааны тогтворгүй байдлыг үүсгэдэг. Инсулины багадалт цусанд  "Элсэн чихэр"  ихсэх өвчлөлийг үүсгэнэ. 
Анхдагч хэлбэрийн сахарын өвчлөлд нойр булчирхайнаас инсулин багаар ялгарах, удамшлын гаралтай өвчлөлийг хамруулдаг.  Хүүхэд залууст ихээхэн тохиолдох өвчлөл.

Олдмол хэлбэрийн сахарын өвчинд инсулин бие мах бодийн хэрэгцээг гүйцэж хангаж чадахгүй. Дөчөөс дээш насныханд ихсэж эхэлдэг. Энэ үед хоолны дэглэм сайн баримтлах шаардлагатай. Хөдөлгөөн хомсдолын өвчин гэж нэрлэдэг. Ихээхэн таргалж биед хуралдсан өөх тосноос хүний биед ацитоны хүчил ялгарч, шээсээр хөлсөөр, амьсгалаар үнэртэж эхэлдэг. Энэ байдал даамжирсаар сахарын өвчлөлд нэрвэгдэж элэг, нойр булчирхай цоо буудуулсан мэт болж  "Элсэн чихэр"  ихдэх өвчнийг авчирч, турааж, арьсны өнгө харлуулж, байнга бие суларч хөлөрч, уур уцаартай, ажиллах чадварыг алдагдуулна. 

Иймд хэт таргалаад байгаа хүмүүс, хоолны дуршил ихтэй хүмүүс цусандаа сахарын хэмжээг байнга үзэж биедээ хяналт тавих хэрэгтэй.

Цусанд байх сахарын хэмжээ 100 мг/дл, өглөө өлөн үзэхэд 120 мг/дл буюу 4.1-5.9 м/молл хэтрэхгүй байх шаардлагатай.

Сахарын хэмжээ ихэссэн тохиолдол хөдөлгөөнт дасгалууд хийж, эмийн эмчилгээ хийлгэж, эрүүлжих хэрэгтэй. Дотоод шүүрлийн эмчийн хяналтад орох хэрэгтэй.

      Урьдчилан сэргийлэх

Ямарваа нэг вирусийн өвчнөөр өвдөхгүй байх, цус цөсний өтгөрөлт, элэгний вирусийн болон ходоод гэдэсний өвчинд нэрвэгдэхгүй байх, өөх тостой, хуурсан хайрсан хоол идэхгүй, хорт зуршлуудаас хол байх шаардлагатай.

Эцэг эхчүүд хүүхдийн идэж байгаа чихрийг хязгаарлахгүй бол хүүхдийн цусанд задраагүй "Гликогин" ихсэж, хүүхэд амархан ядарч, биеийн эсэргүүцэл суларч ханиад томуу хүрэх, хөлийн булчин чилж өвдөхөөс эхлэн, бүх бие өвдөж онош нь тогтоох аргагүй зовиур нэмэгдэж, уйлагнах, эрхлэн гоншигнож, уйланхай болдог. Үүнээс үүдэлтэй орчин цагийн "Чихрийн шижин" өвчин залуужин, тахал мэт тархах болсныг хүн та бүхэн мэдэхэд илүүдэхгүй. 
 

 


 

  Хүний их эмч Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nta:Aimaar yumaa... 2016-05-31
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?