Цахим орчин бидэнд олон давуу тал олгож, өдөр тутмын амьдралыг гайхалтай хялбар болгож байгаа ч зарим талаараа бараан сүүдрээ тусгасаар байна. Үүний нэг жишээ нь цахим залилангийн гэмт хэрэг юм. Дэвшилтэт технологийн ачаар банк, санхүүгийн үйлчилгээ авахад улам бүр хялбар болж байна. Интернэтэд тулгуурласан төрөл бүрийн аппликэйшн, вэбсайт зэрэг нь банканд олон цагаар дугаарлан зогсдог байсан үеийг халж, хэдхэн секундын дотор гүйлгээ хийх, банкны бүтээгдэхүүн үйлчилгээг авах таатай нөхцөл бүрдүүлсэн. Гэвч технологийн дэвшлийг даган залилангийн шинжтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар олж авч санхүүгийн гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд ч мөн нэмэгдэж байна.
Цахим халдлагад өртөж болзошгүй түгээмэл алдаанууд:
Цахим халдлагад өртөж, санхүүгийн эрсдэлд орохгүйн тулд цахим орчинд үйлдэл хийхээсээ өмнө тухайн мэдээллийг шалгаж, давхар баталгаажуулах арга (Two Factor Authentication) ашиглаж хувийн мэдээллээ хамгаалдаг байхыг та бүхэнд уриалж байна.
Facebook, Instagram сошиал сувгууд болон хувийн и-мэйл хаягийн "Security Login"-г идэвхжүүлснээр таны хаяг руу /аккаунт руу/ таны өмнөөс хэн нэгэн нэвтрэх оролдлого хийх үед танд мэдээлэл очдог байхаар тохируулагдах тул ЭНД дарж зааврын дагуу холбогдох тохиргоог хийнэ үү.