Дэлхийн хэвлэлүүдэд бичигдэж байгаа Нострадамусын зөгнөл.
1555 онд Францын эмч, зөнч, зурхайч, астрологч Нострадамус 2022 онд Манай гараг дээр болох үйл явцыг “Зөгнөл” номондоо бичжээ.
Нострадамус II-р Генригийн үхэл, Адольф Гитлерийн дүр төрөх, АНУ-ын 9 сарын 11-ны халдлага зэргийг таамаглан бичиж байжээ. Түүний зөгнөлүүд ерөнхий бөгөөд нууцлага маягаар бичсэн тул аль хэдийн болсон бараг бүх зүйлийг тодорхой өгүүлсэн байдаг гэнэ. Нострадамусыг нас барсанаас хойш 465 жил өнгөрч байгаа ч зөгнөн харж бичсэн цаг хугацааны дараалал ид шидийн ишлэлүүдээр дүүрэн байдгийг судлаач нар тайлбарладаг байна. Нострадамус-зурхай, астролог судлалын хүрээнд дэлхийд болох үйл явцыг үндэслэлтэй он дараалалын дагуу харж чадсан нь туйлын сонирхолтой ажээ.
2022 онд Улс төрчийн үхэл, гэнэт алга болох тухай.
“Эхлээд Хаант улсыг тэргүүлэгч баатрын гэнэтийн үхэл, түүний хаант улс өөрчлөгдөж, өөр хүн гарч ирэх болно” гэж бичжээ. Чухам хэнийг бичсэнийг харж л байя.
Дэлхийн дулааралыг бас өгүүлсэн байдаг байна. “Урд өмнө хэзээ ч байгаагүй хүчтэй нарны шуурга” туйл хайлж, улмаар далайн түвшин нэмэгдэх, мөн газар хөдлөлт, үер, ган гачигийг харсан гэлтэй.
Хямрал нүүрлэнэ. “Буудайны үнэ маш өндөр байх тул бухимдсан хүн хөршөө иднэ” гэж бичсэн нь хүний нийгмийн санхүүгийн нөхцөл байдал муудаж, хүнсний хомсдолд орж, хүн хүнээ барьж иднэ гэх санааг оруулсан байна гэж тайлбарлаад байна.
Нострадамус “Шинэ мэргэн хүн, өндөр уулын дээгүүр тэргэл сар, өмнөд харсан нүд” гэж бичсэнийг зарим судлаачид саяхан эзэнт гүрнээ АНУ-ын өинөд хэсэгт, Техасасын Остинд шилжүүлсэн Элон Маскын тухай, робот үйлдвэрлэлийн тухай өгүүлсэн гэж үзэж байна.
Европын Холбооны задралын тухай.
“Ромын үеийн халдашгүй сүм хийдүүд суурь болон орхигдоно” Францын зөнчийн бичсэнийг тайлахад бүх амьдралаа зориулсан судлаачид европын холбоонд хамаарна гэж дүгнэж байна. Brexit-ээс эхэлж байж болзошгүй гэж таамаглаж байна.
Астериодын цохилт
Нострадамус 1555 онд бичихдээ: 2022 онд “Манай гараг тэнгэрийн чулууг цохино”
гэсэн нь Астройд дэлхийг мөргөж хүн төрлөхтнийг устгана гэж зөгнөсөн бололтой.
Энэ нь хэзээ болох нь тодорхойгүй. Гэхдээ ид шидтэн “Агуу гал” тэнгэрээс бууна гэдэгт эргэлзэхгүй гэж судлаачид үзжээ.
Цэнхэр гарагийг бурхан өршөөх болтугай.
Б.Бат-Оргил /Хүний их эмч/