ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ТОХИОЛДОЛД ГАЗАР НУТГАА АЛДАХ НАЙМАН УЛСЫН ТООНД МОНГОЛ УЛС БАГТЖЭЭ

2022-01-07  

No description available. 

Монгол улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нар үе үе болчимгүй мэдэгдэл хийдэг. Ялангуяа, шинэ жил, цагаан сараар ард иргэддээ хандан мэндчилгээ дэвшүүлэх, өндөр албанд шинээр томилогдохдоо. Биелэх нь үгүй тэр мэндчилгээ, мэдэгдэл нь Монголчуудын зөвхөн чихийг л мялаахад зориулагдсан төдий. Энэ жилийнх ч ялгаагүй. Монголын өнөөгийн удирдагчдын тодотгосноор 30 жилийн дараа л монголчууд яг " хүн шиг" амьдрах бололтой. Тэгвэл ийм үгийг 30 жилийн өмнө Монголын удирдагчид мөн л хэлж байсан. "Нефтийн үйлдвэр байгуулна, гаднаас хамааралгүй болно, Монгол улс "Азийн бар" болно гэж Монгол улсын анхны ерөнхийлөгч, геологич П.Очирбат цагаан торгон дээлийнхээ энгэрт нефтийн хар тос түрхэн байж хэлж байсныг санана. Үйлдвэр ашиглалтанд орсон уу? Монгол улс хөгжлөөрөө "бар" болсон уу? гэж асуугаач. "Үгүй". Монгол улс Азийн бар байтугай, гэрийн тэжээмэл муурын түвшинд ч ойртсонгүй. Харин амин газраа зуулгаж, муужирсан хулгана төдий л юм " хэвтэнэ" гэж зүйрлэвэл, онох байх. Очирбат ерөнхийлөгчөөс хойш, Монголчуудад ирээдүйдээ итгэх итгэл найдварыг төрүүлсэн цорын ганц улс төрч нь С.Баяр болон тодорсон. 2007 онд эрх баригч намын даргын тамгыг гартаа атгасан С.Баяр ерөнхий сайдаар томилогдохдоо " Таван төгөлдөршил" хэмээх илтгэл тавьж, монголчуудыг " ховсодсон". Төгөлдөршил нь аажимдаа МАНАН болон сарнисан. Түүний таван төгөлдөршилийн нэг болох Сонгуулийн төгөлдөршил нь 2008 оны УИХ-ын сонгуулиар Монгол улс 5 иргэний амийг зольсноор дашийн шог болсон. Эдийн засаг сэргэнэ, яг өнөөдөр биш ч, ойрын ирээдүйд Монголчууд бусдаас баян чинээлэг амьдрах болно гэж С.Баяр ерөнхий сайдаар томилогдохдоо тунхагласнаас хойш (2007 он) даруй 14 жил өнгөрлөө. Монгол улс өрөндөө улам баригдаж, монголчууд хавтгайдаа тартагтаа тулсан ядуу иргэд болоход л ойртлоо. Харин С.Баяр хэлмэгдсэн дүр эсгэж, Монголын нийгэмд алдагдсан байр сууриа засах гэж чармайн зүтгэх нь илэрхий болов. Энэ бүхнийг дурдах нь, өнөөгийн удирдагчдын хэлсэн мэндчилгээтэй холбоотой юм. Харамсалтай нь, С.Баярын залгамжлагчид ч түүнээс нэг их ялгарах шинжгүй. Шинээр томилогдсон ерөнхий сайд Оюун-Эрдэнэ эдийн засагт шинэ эргэлт хийнэ, шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хүрэлсүх 30 жилийн дараа монголчууд дэлхийн түвшинд хүрсэн чинээлэг ард түмэн болно гэж мэндчилгээндээ онцолцгоолоо. Нэг л хоосон сонсогдоно. Гэтэл олон улсын шинжээчид зээлээ төлж чадахгүйгээс болж газар нутгаа алдах найман орны нэгэнд Монгол улсыг нэрлэжээ. Зээлээ төлж чадахгүй бол газар нутгаа алдах аюул монголчуудыг нөмөрчээ. Энэ бол түгшүүр, харангын дохио юм. Энэ бол хоосон дүгнэлт биш. Нүүрлэж буй бодит аюул.

Тоймч Цэндийн ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Baryamaa:Миний бөөрийг 490,000 до****аар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Уэйн Кёрл маш олон удаа бөөрийг зарах оролдлогынхоо дараа үнэхээр их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу. ерөөлтэй, аз жаргалтай би Монголоос ирсэн Барямаа гэдэг 2022-01-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?