О.ЦЭНД-АЮУШ: ГЭГЭЭН-ХАТУУ-ҮНЭН-МОМО (Зохиолч П.Батхуягийн гэгээн дурсгалд зориулав)

2022-01-10  

No description available.

 Яг одоо би түүнийг ингэж бодож сууна. Тийм ээ, тэр бидний дунд гэгээн, хатуу, үнэн байж. Гэгээн, хатуу, үнэн болохоороо олон хүнд таалагддаггүй байж. Хүмүүс түүнийг хараад инээдэг боловч, цааш эргэхээр нь уурладаг байж. Би хүмүүсийг харж байсан. Ийм л байдаг байсан. Нэг үгээр хэлэхэд бид Момогоо ойлгодоггүй байж дээ. Шударга зантай, ирээдүйд хайртай, нялуун, нясуунгүй тас, нясхийлгэчихдэг, уран зохиолын бүхий л төрлөөр бичиж, туурвидаг ийм хүн бидэнд дахиад хэд байгаа билээ, хэд үлдсэн билээ. Ер нь ийм хүн, ийм хүмүүс бидэнд ямар хэрэгтэй билээ, бодъё тэ! Бодож дуусаад үнэнийг шударгахан биччихэе, тэ! Социализмын үеийн үзэл сурталжсан зарим кино шиг мөхөс би Момог “Балдан бол уг нь тийм л хүн” гээд л дүгнэхийг хүсэхгүй байна. Харин түүнийг юуны төлөө зүтгэж явсан, юунд зорьж явсан, юуг бидэнд хэлж, юуг бүтээж байсныг нь дурсаж сууна. Хянгандуу монхор хамар дээгүүрээ харааны шилээ тохож, жартгар Монгол хүний нүдээр үе үе инээж, яралзсан цагаан шүд гаргаж, зөөлөн, зөөлөн алхаж ирдэг, өвөлдөө бол чихтэй нэхий малгай өмсчихсөн тууж явдаг, дургүй нь хүрвэл хэнтэй ч элбэгхэн үзчихдэг, нөхөрлөвөл нөхөрлөж, дайсагнавал дайсагначихдаг нэг ийм эр хүн хэдхэн цагийн өмнө бидний дунд байлаа. Ирээдүйдээ их хайртай, ирээдүй, залуус, дүү нар гэсээр уран зохиолын ертөнцийн бүхий л амьдралаа (сайхан шүлэг шиг богинохон амьдралаа) өнгөрөөлөө. Түүний энэ үзэл, залуусыг, ирээдүйг гэсэн сэтгэл нь цөөхөн хүмүүсийн талархалыг хүлээж, олон хүмүүсийн дургүйг хүргэсэн, бид мэднэ. Гэхдээ Момо тэднээс айж, шантарч явсангүй. Тэр угаасаа хувьсгалын эсэргүү байсан, байсаар ч байх болно. Монголын уран зохиолын ирээдүй хойч болсон залуусын хувьд хувьсгалын эсэргүү л хэрэгтэй байсан, тэр нь Момо байсан. (Ай, өдөр нөхөдтэйгээ гуниж, туниж хамт байгаад үдэш нь ганцаар ширээндээ суусан чинь ямар их гаслана вэ?

Яг ийм үед л гаслан, гашуудал гээч юм хүнийг нөмөрч авдаг юм байна) Момо юуг хийхийг хүсч байв. Тэр Коммунизмын үеийн үзэл, сурталжсан уран зохиолын главлетын тавьсан цэн, цэнзүүр, хэм хэмжүүрийг хэмх цохихыг хүсч байлаа. “Балдан гуай уулан дээр гараад гаанс, тамхиа нэрэнгээ тээр жил Түдэвийн адуунд тавьсан хурдан хонгор азарганыхаа төлийг бодоод...” гэх мэтийн урд цагийн аваргуудын аль хэдийн тултал нь бичээд тавьчихсан зүйлсийг улиг болтол нь улам дордуулан хуулахын эсрэг тэр зогсож, үгээ ч хэлж, үзгээ ч шүүрч, ерөөсөө эх орны уран зохиолын хөгжил дэвшлийн төлөө, түүнийг бий болгогч сэтгэл, сэтгэлгээний өөрчлөлт, хувьсалын төлөө зүтгэж явжээ. Үүгээрээ тэр яах аргагүй соён гэгээрүүлэгч мөн!!! Тэгэхдээ аливаа хөгжил дэвшил шударга ёсон дээр тулгуурлана, муугаа мэдэх, муугаа мэдээд түүнтэйгээ нүүр тулахаас эхлэнэ гэдэг байлаа. Энэ нь заримдаа алдар нэрэнд хэт яарсан, улайрсан мэт үйлдэл шиг санагдаж, бүр дургүй хүргэж байсныг энд нуугаад яахав ээ. Бид нэгийгээ тэгж л буруугаар ойлгож, бодож, хардаж, атаархаж, юм, юм болж, өөдгүй ааш, зан, авир, шивэр гаргадаг. Тэр тэгэх гэнэ, тэр тэгсэн гэнэ. Энэ ингэжээ... гээд л. Шударга бичье гэсэн болохоор шударга л бичье. Би Момог буруугаар ойлгож явсан үе бий. Нүглээ наминчилж байгаа юм биш, үнэнээ хэлж байгаа юм шүү! Яагаад буруу ойлгосон гэхээр түүний ил шударга үг, үйлдэл хоёрыг нь ойлгоогүй, түүний цаана нуугдаж байсан авьяас билиг, сэтгэл зүрх, гайхамшигтай хөдөлмөрч чанарыг нь олж хараагүй харалган явсны хар гай. Харин түүний зохиол бүтээлүүд дундаас эхэлж ДАЛАВЧ гэдэг өгүүллэгийг нь уншиж ангайж билээ. Нэг хотын бүх иргэд бүгд далавчтай болж, уулсын дээгүүр, үүлсийн доогуур нисээд л, газарт үлдсэн янхан хүүхэн, архичин өвгөн хоёрыг шоолоод л, орой нь бүгд тэнгэрээс бууж чадахгүй үйл тамаа үзэж, тэндээ дуусч байгаа тэр өгүүллэг надад гүн сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэгээд Момо руу ойртож, үнэн хатуу үгийг нь сонсож, удалгүй унших номоо заалгаж, урамтай яриаг нь сонсож, хатуу, чанга үгтэй тэр хүний зөөлөн, дулаахан дуу хоолойг чагнаж эхэлсэн юм. Олон залуус ингэсэн дээ. Хэнийг ч цаашаа гэдэггүй, хаалгаа хаадаггүй хүн, Момо. Өнгөц харахад П.Батхуяг гэдэг энэ зохиолч хэт орчин үесэг мэт санагдаж, ойлгогдож байсан. Гэвч тэр үндэсний уран зохиолын өв, уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц эрхэм зүйлсээ хэзээ ч үгүйсгэж байгаагүй, бүр цоо шинээр, илүү сонин, содон нээхийг залуусаас хүсч байсан юм шүү!!! Шударга байна гэдэг хэцүү л дээ. Тэр тусмаа ийм уналтад орчихсон уран зохиолын ертөнцөд шударга байна гэдэг бүр ч хэцүү. (Үнэнийг хэлэхэд манай уран зохиолд маш цөөхөн зохиолч үлдсэн, одоо бүр цөөхөн боллоо, мэхийе, та нарын өмнө) Дахиад хэлье, манай уран зохиол уналтад орчихсон шүү дээ. Хятадууд, Японууд, Оросууд, Туркүүд, бүр цаашлаад ярих ч юм биш. Ертөнц гэдэг, ертөнцийн уран зохиол гэдэг “галзуурчихаад” байхад манай уран зохиол мангуурчихаад байгааг Момо хэлээд байсан юм. “Ахаа намайг бодоорой, эгчээ намайг мэдээрэй, хөөе хө намайг дэмжээрэй, алив хө яриа байна...” ийм балиар заваан гуйлт, балиар заваан үйлдэл нь эргээд уран зохиолын хөгжил, дэвшилд ямар их хор хөнөөл учруулж байгааг, ерөөс гуйлга, түүлгэ дээр манай уран зохиолын нэлээд хэсэг явж байгааг, тэгээд уран зохиол биш болж байгааг, ар, өврийн хаалганууд ангалзаж, онголзож байгааг, тэр ар, өврийн хаалгаар орж, гарагсад уншигчдыг яаж хорлож байгааг Момо эсэргүүцсэн юм.

Ингээд хэлчихээр “Энэ муу пацаан...” гээд л хорсол, занал нь төрж, хорхойтой шүдээр зууж байгаа хүмүүс байгаа, би мэднэ. Гэхдээ зуудаг эрүү, зуурдаг гарыг яаж хуга цохидогийг би бас мэднэ, Момо хэлж өгсөн юм. Гуйж байна, худал, хуурмаг байхаа больё тэхүү!!!!!! Үнэнтэйгээ, арчаагүй үнэнтэйгээ нүүр тулцгаая. Энд би Момогийн амьдрал, тэр их амьдралын хажуугаар яаж амжуулж байсан юм бэ? гэмээр зохиол, бүтээл, өвийнх нь тухай нурших илүүц. Тэгж даналзах, нэг их сүрхий аминых нь ганц дүү байсан юм шиг ярих утгагүй. Тэртэй, тэргүй цахим ертөнцөд түүний тухай, түүний зохиол бүтээлийн тухай шуугиж байна. Харин юуны төлөө бичиж, бүтээж байсныг нь л хэрэндээ ойлгосныхоо хэрээр бичихийг хичээж, нойр хүрдэггүй, сэтгэл гашуу оргиод сууж байна. Таалагдахгүй бол алгасчихна биз дээ. Үнэнийг бичнэ гэж амласан!!! Ойлгож авсан үнэнээ л бичиж байна, өршөөнө биз! Одоо нөхөд минь хөрвөөж, зарим нь дэрэн дээрээ бөмбөрүүлж, зарим нь уй гашуугаа даахгүй жаахан балгачихсан байгаа. Би мэдэж байна. Бид, тэд угаасаа тэгдэг. Битгий буруутгаа, юу ч болоогүй юм шиг байж чаддаггүй юм. Момо, Хуягаа ах ингээд байхгүй боллоо. Гэгээн-Хатуу-Үнэн минь бидний дунд гэрэлтсээр байгаад унтарчихлаа. Одоо хэдүүлээ яах вэ? Алгаа ташицгаах уу? Өөрсдөө Гэгээн-Хатуу-Үнэн байцгаахыг хичээцгээх үү? Би бол Гэгээн-Хатуу-Үнэний гэгээн дурсгалыг хүндэтгэж адлуулж, алуулах байсан ч хамаагүй хоёр дахь замыг нь сонголоо. Энэ бол сэтгэл хөдлөлөөр бичсэн фэйсбүүкийн коммент төдийхөн зүйл огт биш, урд өмнө нь нэлээд дуугүй бодож, тунгааж явсан зүйл учраас хоёр дахийг нь сонголоо. Эргэж, буцахгүй ээ. Харин та яахаа өөрөө мэд дээ. МОМО ТА БОЛ ЗАЛУУС БИДЭНД ҮЛДСЭН ДЭЛХИЙ БАЙЛАА... Шударга байна гэдэг хэцүү л дээ.

Тэр тусмаа ийм уналтад орчихсон уран зохиолын ертөнцөд шударга байна гэдэг бүр ч хэцүү. (Үнэнийг хэлэхэд манай уран зохиолд маш цөөхөн зохиолч үлдсэн, одоо бүр цөөхөн боллоо, мэхийе, та нарын өмнө) Дахиад хэлье, манай уран зохиол уналтад орчихсон шүү дээ. Хятадууд, Японууд, Оросууд, Туркүүд, бүр цаашлаад ярих ч юм биш. Ертөнц гэдэг, ертөнцийн уран зохиол гэдэг “галзуурчихаад” байхад манай уран зохиол мангуурчихаад байгааг Момо хэлээд байсан юм. “Ахаа намайг бодоорой, эгчээ намайг мэдээрэй, хөөе хө намайг дэмжээрэй, алив хө яриа байна...” ийм балиар заваан гуйлт, балиар заваан үйлдэл нь эргээд уран зохиолын хөгжил, дэвшилд ямар их хор хөнөөл учруулж байгааг, ерөөс гуйлга, түүлгэ дээр манай уран зохиолын нэлээд хэсэг явж байгааг, тэгээд уран зохиол биш болж байгааг, ар, өврийн хаалганууд ангалзаж, онголзож байгааг, тэр ар, өврийн хаалгаар орж, гарагсад уншигчдыг яаж хорлож байгааг Момо эсэргүүцсэн юм. Ингээд хэлчихээр “Энэ муу пацаан...” гээд л хорсол, занал нь төрж, хорхойтой шүдээр зууж байгаа хүмүүс байгаа, би мэднэ. Гэхдээ зуудаг эрүү, зуурдаг гарыг яаж хуга цохидогийг би бас мэднэ, Момо хэлж өгсөн юм. Гуйж байна, худал, хуурмаг байхаа больё тэхүү!!!!!! Үнэнтэйгээ, арчаагүй үнэнтэйгээ нүүр тулцгаая. Энд би Момогийн амьдрал, тэр их амьдралын хажуугаар яаж амжуулж байсан юм бэ? гэмээр зохиол, бүтээл, өвийнх нь тухай нурших илүүц. Тэгж даналзах, нэг их сүрхий аминых нь ганц дүү байсан юм шиг ярих утгагүй. Тэртэй, тэргүй цахим ертөнцөд түүний тухай, түүний зохиол бүтээлийн тухай шуугиж байна. Харин юуны төлөө бичиж, бүтээж байсныг нь л хэрэндээ ойлгосныхоо хэрээр бичихийг хичээж, нойр хүрдэггүй, сэтгэл гашуу оргиод сууж байна. Таалагдахгүй бол алгасчихна биз дээ. Үнэнийг бичнэ гэж амласан!!! Ойлгож авсан үнэнээ л бичиж байна, өршөөнө биз! Одоо нөхөд минь хөрвөөж, зарим нь дэрэн дээрээ бөмбөрүүлж, зарим нь уй гашуугаа даахгүй жаахан балгачихсан байгаа. Би мэдэж байна. Бид, тэд угаасаа тэгдэг. Битгий буруутгаа, юу ч болоогүй юм шиг байж чаддаггүй юм. Момо, Хуягаа ах ингээд байхгүй боллоо. Гэгээн-Хатуу-Үнэн минь бидний дунд гэрэлтсээр байгаад унтарчихлаа. Одоо хэдүүлээ яах вэ? Алгаа ташицгаах уу? Өөрсдөө Гэгээн-Хатуу-Үнэн байцгаахыг хичээцгээх үү? Би бол Гэгээн-Хатуу-Үнэний гэгээн дурсгалыг хүндэтгэж адлуулж, алуулах байсан ч хамаагүй хоёр дахь замыг нь сонголоо. Энэ бол сэтгэл хөдлөлөөр бичсэн фэйсбүүкийн коммент төдийхөн зүйл огт биш, урд өмнө нь нэлээд дуугүй бодож, тунгааж явсан зүйл учраас хоёр дахийг нь сонголоо. Эргэж, буцахгүй ээ. Харин та яахаа өөрөө мэд дээ.

МОМО ТА БОЛ ЗАЛУУС БИДЭНД ҮЛДСЭН ДЭЛХИЙ БАЙЛАА...

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?