ХҮНИЙ ИХ ЭМЧ Б.БАТ-ОРГИЛ: ОМИКРОН ВИРУСЫН ХАЛДВАРЫН ШИНЖ ТЭМДЭГҮҮД

2022-01-20  

Дэлхийн эрүүл мэндийн бүртгэлд 2021 оны 11 сарын 26нд SARS-CoV-2 variant: B.1.1.529. хэлбэрээр бүртгэгдсэн хэлбэр бол Омикрон вирус юм. Энэ хэлбэр маш хурдан тархалттай.

Дэлхий дахинд цар тахалын Омикрон хэлбэр эрчимтэй,  агаар дуслын замаар олон  хүнийг өвчлүүлж, хүндрүүлсээр өвчиний үргэлжлэх хугацаа уртсах төлөвтэй байгааг Их Британы ZOE COVID студи тогтоогоод байна.  Омикроноор өвдсөн 4,7 сая хүнээс асуумжийн судалгаагаар дараах шинж тэмдэг илэрч байгааг бичсэн байна.

Омикроны халдварын шинж тэмдэг, халдварсан цагаас хүний биед байнгийн зовиур үүсгэж байна. Монголд ханиад маягаар илэрч байгаа шинж тэмдгийн 90% нь Омикрон хэлбрийн вирусээр үүсгэгдэж: гол шинж тэмдэг нь ханиалга, толгой өвдөх, ядрах, хий ханиалга, хоолой өвдөх шинж тэмдэг ихээр илэрч байна. Энэ нь цаашид их хэмжээгээр тархаж, хоруу чанар нь ихсэх төлөвтэй болж байгааг ЭМЯ-ны судалгаанаас, харахад хангалттай мэдээлэл өгнө.

 Омикрон 2-5 хоногт хурц шинж тэмдэг илэрч, цаашид зовиур ихсэж эдгэрэл удаантай угшиссан хий ханиалгаар үргэлжилж дараах шинж тэмдгүүд илэрч байгааг судлаачид тогтоогоод байна.

 Үүнд: Хамраас нус гоожих, толгой өвдөх, ядрах, найтаах, хоолой өвдөх, ханиалга, цээж хэржигнэх, бие сулрах, арзайх, халуурах, толгой эргэх, амт мэдрэхгүй болох, нүдний угаар хүчтэй хатгах, бүх биеийн булчин өвдөх, үнэр мэдрэхгүй, цээжээр өвдөх, булчирхай цочих, томрох зэрэг шинж тэмдэгүүд илэрч байна. Ханиад, томууны үед илрэх бүхий л шинж тэмдгийг агуулсан тул ханиад хүрсэн мэтээр ойлголттой хүмүүс яваад байна. ПСР шинжилгээг заавал хийлгээрэй.

Урдчилан сэргийлэх

 Хий ханиалгатай хүн бүр халдвар хамгаалалын дэглэмийг сайтар баримталж, шинжилгээгээр нотлогдсон үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг хийлгэх, уламжлалын эмчилгээний аргуудыг хавсран хийлгэх, бага насны хүүхдүүдэд халдвар тараахгүй байх, сайтар сэргийлэхгүй бол уушгины хатгалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн хатуурал, сүрьеэ багтараатай хавсарч хүндрэл их гарахаар болоод байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?