АЛТАНГЭРЭЛ СУДРЫГ УНШИХАД Л БҮХ ЗОВЛОН АНИРЛАЖ, ЖАРГАЛЫН ҮҮД НЭЭГДЭНЭ

2022-01-25  

Хиргүй ариун Алтангэрэл судар нь судрын аймгийн хаан юм. Алтангэрэл судар нь холоос олдох олзыг хаашлуулж, ойртож ирсэн гарзын үүдийг хааж, айл өрх, хувь хүнд эд хөрөнгө, хишиг буяныг даллан авчрах увидастай аж. Тиймээс Монгол айл бүр хоймортоо залж, гай барцад бүхнийг гэтэлгэж, эд агуурс элбэг дэлбэг, амар тайван аж төрж иржээ.

Энэ дэлхий амар амгалан оршоосой хэмээх хүн бүхний хүслийг Алтангэрэл судар биелүүлэх ид шидтэй. Их ид хүчтэй хийгээд, амьтны горил хүслийг хангагч, түүнчлэн хамаг амьтны амар амгалан хийгээд бодийн хутаг хүртэлх хамаг жаргаланг үүтгэгч юм. Дэлхий нийтийг энх амгалан байлгах төдийгүй, тухайн улс орны хүн зоныг илааршуулах увдистай билээ.

Монгол оронд бурханы шашин анх дэлгэрэхэд л Алтангэрэл судар хүчээ үзүүлсэн. Угаасаа бурхны шашин судраар л дамжиж дэлгэрдэг. Бүх судар Жадамба, Цэнд, Таравчинба, Доржзодов гээд бүгд төвд нэртэй бол Алтангэрэл судар л монгол нэртэй. Энэ бол Монголчуудын онцлох судар гэж хэлж болно. Зопа Ринбучи ламтан: ”Үүнийг сонссон төдийгөөр бүх нүгэлт үйлийн үр арилна” гэж байсан тул би Алтангэрэл судрыг уншихыг үнэхээр хүсч байлаа гэж хэлж байсан.

Тэгвэл Майкл Роч:

-Алтангэрэл судрыг би шавиасаа зээлэн авч бүрэн дүүрэн уншсан. Үүнийг уншсаны ач үр төсөөлөхийн ч аргагүй их байв. Тиймээс би түүнийг уншиж төгссөний дараа магнайдаа хүргэн адис авч бүхэл дэлхий дахинаа дэлгэрүүлэх андгай тангараг тавьсан юм гэж дурджээ. Алтангэрэл судрын хамгийн онцгой эрдэм тус бол ямарваа улс орон хийгээд дэлхий дахиныг амар амгалантай нь золгуулах асар их ид хүчтэй байдагт оршдог ажээ.

Түүний ач тус үнэхээр огторгуй лугаа их байдаг. Ялж төгс нөгчсөн бурхан айлдахдаа, язгууртаны хөвгүүн хийгээд язгууртаны охин хэн боловч Хутагт Дээд Судрын Хаан Алтангэрэл Судрыг сонсож дээдийн мөрд орох аваас тэрбээр хэзээ ч там, бирд, адгуус, асура зэрэг дорд муу заяаны төрөлд унахгүй болж, тэрчлэн дорд язгуурын төрлийг учирч бурханд өргөл, тахил, ачлал тахимдууг үйлдэж дээдийн номыг сахиж байх болно. Мөн Амитабха, Базарсад зэрэг бурхадын арилсан орноо төрөл авах болно. Тийм учраас энэхүү дээдийн ном нь нэн гүн нарийн тул сайтар анхааран аваарай” хэмээн энд айлдсан байна.

"Алтангэрэл судар оршин буй газарт бурхан-ном оршино ,харин Алтангэрэл судар эс орших болсон газарт бурхан-ном тэрчлэн эс оршино. Алтангэрэл судрыг залж, цаг ямагт уншдаг улс оронд номын сахиуснууд хийгээд хамгаалагч тэнгэр нар хүрэлцэн ирж ивээлдээ багтаахын учирт тухайн улс орон хийгээд улсын хаан эзэн нь атаатан дайсан, өвчин эмгэг тэргүүтэн элдэв гаслангийн аюулд үл өртөгдөж, урт насалж удаан жаргаж, юу санасан цагаан хүслэн бүр нь биелж, өлзий дэмбэрэл бүхэн нь бүрэлдэн дэлгэрч, сэтгэл санаа өөдрөг бөгөөд амгалан байх болно. Хэн нэгэн атаатан дайсан халдан довтлох тохиолдолд улсын хаан хийгээд түүний шадар, бараа бологсод тэднийг даран номруулах ид хүчтэй байх болно "гэж тус сударт зарлигджээ. Дашчойнпэл дацангийн шунлайв С.Гантөмөр тус судрын талаар:

-“Алтангэрэл судрыг залсан байхад аянга буудаггүй гэдэг үгийг багадаа сонссон. Тухайн үедээ ойлгоогүй ч, алсдаа учрыг нь тунгаасан. Алтангэрэл судраас аянга цахилгааны аюулаас авардаг тэнгэр, тийм тийм зүгт, тийм тэнгэрүүд байдаг, тэдгээрийг шүтвэл аянга цахилгаанаас аврагдана гээд заасан байхыг уншсан ” гэж дурссан. Алтангэрэл судрыг уншихын нэгэн их ач тус бол энэ нь чухамтай таны бүх зовлонг амирлуулдагт оршино. Төвд хэлнээс орчуулан монгол хэлнээ хөрвүүлсэн болно. Энэ нь Монгол орон их хөгжил цэцэглэлт, амгалан хийгээд жаргалан лугаа учран барилдахын суурь болохын сацуу бүх Монголчуудад энэрэн нийгүүлсэхүй, асрал хайр хийгээд бодийн их сэтгэл тэргүүтнийг үүсгэн батжуулахын учирт энэ орноо амгалан хийгээд жаргалан, хамгаас чухал нь бурхны шашин ном өнө удаан орших юм.

Алтангэрэл дээд судрыг унших нь Танд юу өгөхийг тунгаагаарай. Энхамгалан амьдрал, олз омог, түүгээр ч зогсохгүй хамаг амьтны бодийн хутагт хүргэх гол үндэс болно. Тиймээс та бүхний хувьд өдөр тутмын амьдралдаа үйлдэн дадуулахад утга учир төгс бүхий олон буянт үйлсийн нэг нь гарцаагүй Алтангэрэл судрыг уншихад оршино. Наанадаж нэг хуудсыг эс чадваас бүр хэдхэн мөрийг боловч уншиж байх нь Таны амьдралаа гэгээн болгох нэгэн үйлс юм.

АЛТАН ГЭРЭЛ СУДРАА энэ линкээр ороод татаж аваад уншаарай (монгол хэлээр)

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?