УИХ, ЗАСГИЙН ГАЗАР, РИО-ТИНТО ГУРАВ НЭГ ТАЛДАА ГАРЛАА...ЭНЭ ??

2022-01-28  

No description available.

Ажиглавал, Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд Монгол улсын ардын баатар болсон юм шиг байна. Засаг, төр, эрх баригч намын байр суурийг баримтлагч , дэмжигч хэвлэлд түүнийг ингэж дөвийлгөж бичих нь үргэлжилсээр... Ерөнхий сайдынхаа энэ "баатарлаг гавьяа"-наас нь УИХ-ын дарга нь бас хуваалцах бололтой. "Энхрий хайрт" дарга нар маань ингэхэд ямархуу баатарлаг гавьяа байгуулчихсан юм бол оо? Та эргэцүүлж үзэв үү?? " Өр дарлаа л "гэнэ. Оюун-Эрдэнийн гавьяа үүнээс эхэлж буй бололтой юм. Оюу-толгойгоо, Монгол улсынхаа газар дорхи хамаг л эрдэнэс баялгаа Рио Тинтод найр тавьсан. Монголчууд энэ баялгаасаа л хүртэх ёстой. Гэтэл Рио Тинто хий хоосон өр үүсгэсэн. Тиймээс өрийн тухай яриа үүсэх үндэсгүй. Ийм өр үүссэн туршлага Монголоос өөр аль улсад ч олдохгүй. Тэгэхээр хоосон өрийг тэглэж дарна ч гэдэг бол нэг ёсны үлгэр юм. "Дубайн гэрээг цуцаллаа л гэнэ" Цуцлах ёстой шүү дээ. Монголчуудад оногдох хувийг хойшлуулсан хууль бус хуйвалдаан. Үүнийг шүүх ёстой. Хөрөнгө оруулалтыг Рио-Тинто дангаараа гаргах боллоо л гэнэ. Монголын баялгаас хэн халбагадаж, хэн баяжиж байгааг бод. Тэд л дангаараа хөрөнгө оруулах ёстой. Муу хэлэгддэг Казахстанд тийм л гэрээтэй юм билээ. Далд уурхайг ашиглалтанд оруулах ажлыг эхлүүллээ гэнэ. Харин ч оройтлоо. Ингээд бодохоор бид юунд баярлаж, хөөрцөглөнө вэ? Ерөнхий сайдын баатарлаг гавьяа гэхээр зүйл энд байна уу? Харин ч эмгэнэлтэй. Монгол улс зэсийн гол тоглогч болно гэж Оюун-Эрдэнэ сайрхаж амжив. Үнэндээ Монгол улс биш, Монголын баялгийг эзэмшигч Рио Тинто дэлхийн зах зээлийн гол тоглогч нь болж буй. Үүнийг нь Монголын төр, засаг баталгаажуулж өгсөн үйл явдал л өрнөлөө. Монголын Оюу-Толгой бол зэсийн баялгаараа Канад, Хятадын зэсийн ордын ард дэлхийд гуравд эрэмблэгдэж буй арвин баялагтай орд. Хожиж буй нь Рио Тинто. Дэлхийд зэсийн монополь тогтоогч нь мөн л тэд болж буй. Харин Рио Тинтод ийм том баялгаа найр тавьсан Монгол улсын эдийн засаг нь элгээрээ хэвтэж байна. Татварт ч өөрчлөлт оруулж чадсангүй. Ийм байхад бид баатарлаг гавьяа байгууллаа гэж Оюун-Эрдэнийг хөөрөгдөх нь нэг л биш... Оюун-Эрдэнэ ерөнхий сайд Рио Тинтод хөл алдаж Далд уурхайн нээлтэнд биеэр оролцсон бол УИХ Занданшатар Рио Тинто компанийн удирдлагыг ордонд хүлээн авч, баяр хүргэлээ. Энэ нэг л биш ээ... Бид өр тэглэлээ гэдэгт хоосон хөөрцөглөх биш, харин ч баялгаа нэхэх ёстой. Ингэхэд Рио Тинто компанийн олборлосон Монголын алт, эрдэнэс хаана байна вэ? Үүнийг л бид нэхэх, асуух ёстой..

No description available.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:маш энгийн ойлголт шүү дээ манайх ямарч өргүй өр тэглэсэн гэж юү яриад хөөрцөглөөд байна вээ дубайн гэрээг хүчингүй болгосноор хуурамч өр автоматаар үгүй болсон 2022-01-28
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?