Ш.ПҮРЭВСҮРЭН: НОМОНД НУГАСГҮЙ БАЛ ДАРГА

2022-02-04  

No description available.

 Хэд хоногийн өмнө номтой холбоотой нэгэн тааврыг нүүр хуудсандаа тавьсан. Гүүгл гэж нэг сайхан мэдээллийн сан гарчихсан өнөө үед “Дэлхийн хамгийн анхны номын сан болоод хамгийн том сангийн тухай асуултанд олон андууд дүү нар зөв хариултуудыг өгсөн байлаа. Харин тааврын сүүлийн “Монголд хамгийн баялаг номын сантай хүн хэн бэ” гэсэн асуултын хариу хараахан тодорсонгүй. Тэгвэл энэ асуултанд академич Галсан агсан “Цэдэнбал дарга” гэж амьд ахуйдаа түгдрэлгүй шууд хариулж байсан нь сэтгэлд тод үлджээ. Тэрбээр Бал даргыг буусны дараа гэрийн номын санг нь эмхлэх комиссийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан гэрчийн хувьд түүний хувийн номын санд гадаад дотоодын 10 гаруй мянган ном байсан гэж батлан ярьсан юм. Том номын сантай хүний тоонд манай байрны хөрш академич, хятад дорно дахин судлаач Далай гуай орно. Хааяа гэрээр нь орж, хууч хөөрөнгөө насан туршдаа цуглуулсан их номын санг нь хараад биширдэг байлаа. Тэрбээр миний номын санд 3000 гаруй ном бий гэж ярьж байсан юмдаг. Галсан гуайн тодорхойлсноор, Бал дарга маань ажлын хэнхэг, номын цагаан солио туссан гэмээр хүн явжээ. Номын сан нь өргөө гэрт нь багтахын аргагүй болсон ч Бал даргын ном цуглуулах хүсэл, шунал нь барагдашгүй мэт байсан гэдэг. Москвад очих бүртээ номын дэлгүүрээр заавал цаг гаргаж ордог, хол газраас ирэхдээ тээж ирдэг зүйл нь ном голдуу байсан гэлцдэг. “Их уншина. Уншсан зүйлийнхээ дээгүүр гол төлөв улаан, хөх өнгийн харандаагаар тэмдэглэл хийдэг. Сонин сэтгүүл бол дээр нь тэмдэглэл хийдэг, бичдэг, хайчилбар хийдэг, биднээс ном уншихыг байнга шаарддаг байсан” гэж комиссарууд нь дурссан байдаг. Дарга маань гэртээ ирсэн, гарсан хүмүүст гайхуулдаг зүйл нь түүний номын сан л байжээ. Орон орны суут хүмүүс, Зөвлөлтийн маршалуудын дурсгасан гарын үсэгтэй номоо өөртөө авч бусдыг нь байрандаа орхисныг нь манай "урт гартнууд" үрэн таран хийсэн гэж сонсогдсон. Бал даргынхны 40 гаруй жил амьдарсан байрыг гэр музей болгох саналыг Цэдэнбалын Академийнхан олон удаа тавьж байсан.Түүний үнэ цэнэтэй ном үрэн таран бололгүй хаа нэг газар хадгалагдаж байдаг бол гэр музейг нь босгоход дэлхий дээр Цэдэнбал даргаас минь өөр ийм өв хөрөнгөтэй удирдагч байгаагүй, байх ч үгүй гэдэгт би л хувьдаа итгэдэг. Өгүүллээ академич Ц.Дамдинсүрэн гуайн номын тухай хэлсэн үгээр өндөрлөе гэж бодлоо. Алсадмал бяцхан суурингийн намайг хорвоо ертөнцөөр аялуулж, мөрөөдлийн бяцхан хөлгийг асааж өгсөн ачтан бол ном л байсан юм. Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт… гэж ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн гуай гайхалтай онож хэлжээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?