АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК САНХҮҮЖИЛТЭЭР БУДААНЫ ЧАНАР, ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ

2022-03-25  

Азийн хөгжлийн банк байгал орчинд ээлтэй будаа худалдаалах төслийг эхлүүлснээр цагаан будааны салбарыг үйлдвэрлэлийн чиг баримжаатай салбар болгон шинэчлэх, өөрчлөхөд бүх хүчээ зориулж байна.

Органик бордоо ашиглан газар, усны нөөцийг арчлах төсөл нь Камбожийн жижиг тариаланчдыг ядуурлаас ангижруулж, Камбож болон гадаадад будааны зах зээлд илүү сайн нэвтрэх боломжийг олгоход чиглэж байна. Энэхүү төсөл нь цагаан будаа үйлдвэрлэдэг томоохон мужууд болох Баттамбанг, Кампонг Том, Прей Венг зэрэг мужуудын тариаланчдад цагаан будааны нэмүү өртгийн сүлжээний дагуу үйлдвэрлэх, үр ашгийг нэмэгдүүлэхэд тусална. Мөн хөдөө аж ахуйн нөөцийн менежментийг бэхжүүлнэ.

  • Ноён Энтони Гилл - Азийн хөгжлийн банк суурин төлөөлөгч

Байгал орчинд ээлтэй будаа худалдаалах төслийн нэмэлт санхүүжилт нь Камбож дахь жижиг будааны тариаланчдыг ядуурлаас ангижруулахад дэмжлэг үзүүлж, Камбож дахь цагаан будааны зах зээлд болон экспортод илүү сайн боломжийг олгоно.

Энэ төсөл Азийн хөгжлийн банкны олон арван төсөл болон Камбож дахь төслүүдийн нэгэн адил бид ядуурлыг тогтвортой бууруулах, ялангуяа Камбож даяар жижиг фермерүүдийн ядуурлыг бууруулахад чиглэсэн. Энэхүү нэмэлт санхүүжилтийн төсөл нь Баттамбанг, Кампонг Том, Прей Венг зэрэгт чиглэгдэнэ

Энэхүү төсөл нь жижиг будааны тариаланчдад тулгардаг бэрхшээл, үрийн будаа тариалах орцыг олж авах боломж хомс, мөн будаагаа сайн үнээр борлуулах, зах зээлд хангалттай борлуулах гэх зэрэг бэрхшээлийг шийдвэрлэхийг хичээж байна.

Мөн бид жижиг тариаланчдад уур амьсгалын таагүй үр дагавраас даатгуулах боломжийг олгодог уур амьсгалд ээлтэй цагаан будааны даатгалын тогтолцоог нэвтрүүлж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь аль ч жилд цагаан будааны ургацад сөргөөр нөлөөлдөг тул тэд энэхүү даатгалын тогтолцоогоор дамжуулан үйлдвэрлэлийн дутагдлын нөхөн төлбөрийг автоматаар авах болно.

Төслөөр дамжуулан даатгалын хураамжийн 50 хувийг тариаланч, 50 хувийг төсөл хариуцах бөгөөд энэ нь тэднийг хүнд жилүүдэд  өр төлбөрт унахаас хамгаалах юм.

  • Нил Софеап - Фермер, олон нийтийн удирдагч

Энэ жил өмнөх жилүүдээс хур тунадас ихтэй жил байна. Энэ жилийн цагаан будааны гарц өнгөрсөн жилтэй харьцуулахад сайн байна.

Миний амьдарч буй нутаг дэвсгэрийн усалгааны систем нь газар тариалан эрхлэхэд маш тохиромжтой. Энэ жил ургац нэмэгдүүлэх хүчин зүйлс их байна.

  • Ят Вути - Фермер

Энэ жил би ердөө 0,8 га газар тариалан эрхэлсэн ч өмнөх жилүүдээс илүү ашиг олсон. Би 5 сая гаруй риел (500 гаруй доллар) олсон. Би химийн бордоо хэрэглэхээс илүү органик, аюулгүй байхыг хичээж байна.

Өмнө нь Тайландаас ирээд зөвхөн химийн бордоогоор газар тариалан эрхэлдэг байсан. Ургац хураах үед бага зэрэг ургац авсан.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?