УКРАИН БАРУУН ХЭСГИЙН АГУУЛАХУУД ТУСЛАМЖ ХҮЛЭЭН АВАХ, ТҮГЭЭХ ТӨВ БОЛСОН

2022-04-04  

Ukraine crisis: Blinken says Russia continues buildup at border - Nikkei  Asia

Украины баруун хэсгийн агуулахууд Карпатын бүс нутгийн Ивано-Франковск хотыг Оросын довтолгоонд өртсөн иргэдэд нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, түгээх төв болжээ. Хотын захиргаа болон хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байсан эдгээр агуулахуудад барилгын материал, автомашины эд анги, гэр ахуйн тоног төхөөрөмж хадгалдаг байсан. Европын олон арван улс төрийн байгууллагууд, арилжааны компаниуд, ашгийн бус сангуудтай хамтран Украины түрэмгийллээс зугтсан хүмүүсийг тусалж, дэмжих зорилгоор санхүүжилт босгох кампанит ажил эхлүүлсэн билээ. Тусламжийн ачаанд ус, хүнсний бүтээгдэхүүн, эрүүл ахуйн бүтээгдэхүүн, эм тариа, хувцас зэрэг багтсан. НИТХ-ын Соёл, аялал жуулчлалын газрын дарга Роман Пычижак хэлэхдээ, Украины түншүүд болох Герман, Польш улсууд тус хот руу 14 ачааны машин дүүрэн хүмүүнлэгийн тусламж илгээсэн байна. Тэрээр хэлэхдээ, тус хотод мөн Румын, Герман, Нидерланд, Бельги, Дани, Швейцарь, Грек зэрэг орноос хүмүүнлэгийн тусламж ирсэн тухай бас мэдэгдлээ. Сайн дурын эм зүйч Галина хэлэхдээ, аюултай бүс нутгаас хотод ирж буй хүмүүст антисептик, шарх эмчлэх тос, хүйтэн эм, боолт, хөвөн, бээлий, маск зэрэг эмүүд өгч байна. Тус хотын захирагч Руслан Марцинкив Европын холбооны орнууд Украинд Оросын дайны үр дагаврыг даван туулахад нь тусалж байгаад талархав.

  • Роман Пычыжак - НИТХ-ын Соёл, аялал жуулчлалын газрын дарга

Эдгээр өдрүүдэд бид Польш, Германы түншүүдээс тусламж авсан. Хүмүүнлэгийн тусламжаар дүүрэн 14 ачааны машин ирсэн. Бид Румын, Герман, Нидерланд, Бельги, Дани, Швейцарь, Грек гэсэн түнш улсуудаас тусламж авсаар байна. Би улс орнууд маш их дэмжлэг үзүүлж байгаад гайхаж, талархаж байна. Латви улсаас ч бас тусламж ирсэн.

  • Галина - сайн дурын эм зүйч

Энд бид аюултай бүс нутгаас нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын эм бэлдмэлийг ангилж бэлдэж байна. Үүнд антисептик, шархыг эмчлэх тос, хүйтэн эм, боолт, хөвөн ноос, бээлий, маск байгаа.

  • Руслан Марцинкив - Ивано-Франковск хотын дарга

Европын холбооны бүх улс орнууд Украин дайсны эсрэг тэмцэхэд тусалж байна. Тиймээс би ард иргэдийнхээ нэрийн өмнөөс, фронтод байгаа цэргүүдийнхээ нэрийн өмнөөс, Ивано-Франковск шилжин нүүж буй суурьшигчдын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бидэнд энэ тусламж үнэхээр хэрэгтэй байсан.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?