"АЮУЛГҮЙН ДЭР", МӨРӨӨДӨЛ, БЭЛЭГ: МӨНГӨӨ ЮУНД ЗОРИУЛЖ, ХЭРХЭН ХАДГАЛАХ ВЭ?

2022-04-11  

... Ямар орлоготой, хэр хэмжээний мөнгө олдогоос үл хамаараад санхүүгийн зөв дадлыг өөртөө төлөвшүүлж, санхүүгээ ухаалгаар удирдах хэрэгтэйг бид бүгд мэднэ. Ингэхийн тулд зарлагаа танах, орлогоо нэмэгдүүлэх, хуримтлал үүсгэх ёстойг ч мэднэ. Гэхдээ яаж? Энэ удаад бид хуримтал үүсгэх, хадгаламжтай болоход тань туслах мэдээллүүдийг хүргэж байна.

Хадгалаад зорилгодоо хүр

Хадгаламжтай болохын давуу тал, ашиг тусыг хэлүүлэлтгүйгээр мэддэг ч амьдралдаа хэрэгжүүлэлгүй өнөөг хүрсэн үү? Ингэхийн тул эхлээд юуны тулд, ямар зорилгоор хадгалж буйгаа тодорхойлоорой. Шинэ байр, машин, аялал, сургалтын төлбөр... гээд таны хүсэж байгаа юу ч байж болно. Мөрөөдөл, зорилгодоо зориулан ийнхүү мөнгө хадгалахдаа хугацаа, сард хадгалах дүн, бодогдох хүүг урьдчилан тооцоолоод үзээрэй. Өөрөөр хэлбэл, зорилгоо биелүүлэхэд тань хэр хэмжээний мөнгө хэрэгтэй буйгаа тооцоолж, үүнийгээ хэр хугацаанд, ямар хэмжээгээр хуримтлуулахаа бодно гэсэн үг. Илүү амар, илүү цэгцтэй, гол нь биелүүлж болохоор санагдаж байгаа биз? Энэ бүх үйлдлийг та Khanbank аппликэйшний “Зорилготой хадгаламж” цэсэнд даатгаж болно. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дараарай.

Хадгалаад үнэ цэн бүтээ

...Тийм ээ, хадгаламж бол бэлэг. Өөртөө, өрөөлд барих бэлэг. Хадгаламж бас хэн нэгэнд үлдээх өв байж болно. Хайртай хүмүүстээ, өөртөө, баярт үйл явдалд зориулан ямар нэгэн онцгой зүйл үлдээхийг хүсэж байна уу?  Өндөр хүүтэй, зах зээлд худалдаалах, өвлүүлэх, бэлэглэх боломжтой, найдвартай хадгалсан өв хөрөнгө, үнэ цэнийг бүтээх боломж бий. Та ХААН Банкнаас санал болгодог хадгаламжийн сертификатын талаар ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Хадгалаад бэлэн бай

Амьдрал гэнэтийн зүйлээр дүүрэн. Гэнэтийн зүйлс заримдаа таагүй үр дагавартай байх нь ч бий. Урьдчилан таамаглаагүй нөхцөл байдалд зориулан мөнгөө хуримтлуулж заншина гэдэг ослын үед амь насыг тань аврах “аюулгүйн дэр”-тэй болохтой адил. Амаргүй өдрүүд ирвэл санхүүгийн хувьд тогтвортой байхаа тооцож хадгалахыг хойш битгий тавиарай, яг одоо эхлээрэй. Тогтмол олдог орлогоосоо тодорхой хэмжээний мөнгийг “аюулгүйн дэр” болгон хадгалах бол ХААН Банк танд тохирох бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өнөөдөр ухаалаг сонголт хийгээд ирээдүйд итгэл дүүрэн байхад туслах хуримтлалын хадгаламж нээлгэсэн тохиолдолд таны мөнгөнд сар бүр хүүнээс хүү бодож олгодог. Бүтээгдэхүүний талаарх мэдээллийг ЭНД дарж аваарай.

 Хадгалаад хэвшүүл

“Мөнгөө хадгалах ёстой гэдгээ бид бүгд мэддэг. Ирэх жилээс, эсвэл ирэх долоо хоногоос гэж ихэвчлэн тооцдог. Гэхдээ яг өнөөдөр бол бид гадуур зугаалаад, мөнгөө үрэхийг илүүд үздэг” гэж Америкийн зан үйлийн эдийн засагч Шломо Бенарци хэлсэн нь бий. Өөрөөр хэлбэл, мөнгөө хуримтлуулах нь сэтгэлзүйн хувьд амаргүй санагддаг, ихэнхдээ сэтгэл хөдлөлдөө захирагддаг гэсэн үг юм. Тиймээс хуримтлуулах дадлыг аажмаар, бага багаар төлөвшүүлэхийг тэрбээр зөвлөдөг.

Нөгөө талаас, хадгаламж бол ганцхан удаагийн үйлдэл биш. Давтамжтай, урт хугацаанд үргэлжлэх, сахилга бат шаардсан үйл явц билээ. Өөрөөр хэлбэл, хадгаламжтай болох, нэмэгдүүлэхийн тулд олсон орлогынхоо тодорхой хэсгийг тогтмол “далд хийх” дадалтай болно гэсэн үг. Энэ дадлыг төлөвшүүлэхдээ өөрийн данснаасаа хуримтлал үүсгэж буй данс руугаа автоматаар тогтмол хугацаанд, тогтмол дүнгээр,  хураамжгүйгээр шилжүүлэг хийх давтамжит гүйлгээг ашиглаарай. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.

Эцэст нь, хуримтлах үүсгэх, хадгаламжтой болохоо  яг одоо эхлүүлээрэй. Учир нь,  ХААН Банкнаас зарласан “Хадгалаад аял” аянд оролцоод олон олон урамшууллын эзэн болох боломжтой.

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?