Оноо хасагдах систем үйлчилж буй хэвээр. Түүнээс гадна ганц удаа ч болов хурд хэтрүүлсэн нь бүртгэгдвэл жолооны эрхийг нь хураах хуультай юм байна. Хурд хэтрүүлдгийг бүртгэж буй хэд хэдэн камер зам дагуу байрлуулсан байдгийг машин унаатай хүмүүс андахгүй. Хотод 60км, хөдөөд 80км хурдлах дүрмийг одоо хүртэл мөрддөг. Тиймээс 80-иас дээш хурдтайгаар Нарантуул захын өмнөх, Яармагийн өргөн замаар хурдлах нь таны жолооны эрхээ хураалгахад хүргэх нь гэдгийг CONTROL.MN сануулж байна. Нэг л удаа хурд хэтрүүлэхэд л хангалтай. Манайхан, шөнө оройн цагаар энэ замаар 129, 150 км/цаг хүртэл хурдалдаг гэж автын байцаагчид тодруулж байна. Наадам болох гэж байхад бас эрхээ хасуулж, бас үнэмлэхээ хураалгачихвал хэцүүднэ шүү, хурдаа тохируулаарай.
Ц.БАТТУЯА