A24:МОНГОЛЫН АНХНЫ ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

2022-05-05  

Энэтхэгийн Экспорт-Импорт банкны (Эксим банк) санхүүжүүлсэн Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр 2025 он гэхэд ашиглалтад орох төлөвтэй байна. Дорноговь аймгийн өмнөд хэсэгт байрлах тус үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тус үйлдвэрийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал  “Үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын нефтийн үйлдвэрлэлийн 55-60 хувийг хангана гэв.

JMC Projects India нь газрын тос боловсруулах үйлдвэрийн эхний шатны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр сонгогдсон бол Энэтхэгийн төрийн өмчит “Инженерс Индиа Лимитед” фирм Төслийн удирдлагын зөвлөхөөр ажиллажээ.

  • О.Батнайрамдал –  УУХҮЯ – ны дэд сайд

Газрын тос боловсруулах үйлдвэрийн энэхүү төсөл маань 2025 онд ашиглалтад орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр 2025 онд бол нийтдээ тухайн үеийн өссөн хэрэгцээний 55-60 хувийг бид Монголд үйлдвэрлэв гэсэн газрын тосны бүтээгдэхүүнээр хангах боломжтой болно гэсэн үг. Энэ нь бол Монгол улсын хувьд мэдээж эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ч, цаашлаад гадаадын зах зээл дээрх газрын тосны үнийн хэлбэлбэлзэлд шууд өртөхгүй дотооддоо үйлдвэрлэсэн газрын тосоор дотоодынхоо зах зээлийг хангах боломж гэж бодож байна.

Тэгэхээр Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил маань Алтанширээ дээр ид явагдаж байна. Энэтхэгийн засгийн газрын 1.2 тэрбум долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд  бүтээн байгуулалт маань эхэлсэн байгаа. Мэдээж цар тахалтай холбоотойгоор тээвэр логистикын асуудлууд биднийг тойроогүй. Гэвч бид асуудлуудыг цаг тухайд нь шийдсээр одоо бүдээн байгуулалтын ажил маань амжилттай явагдаж байна. Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотойгоор мэдээж дамжуулах хоолойн томоохон ажил хийгдэнэ. Энэ ажлын төслийн тендерээр бол саяхан ялагч нь тодорч гэрээ нь байгуулагдсан.

  • Ярилцлага :  Д.Алтанцэцэг "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал

2019 оноос хойш инженерчлэлийн ажлыг тасралтгүй хийсээр 2021 оноос үйлдвэр маань төлөвлөлт инженерчлэлийн ажлаас бүтээн байгуулалтын үе шатанд бол шилжсэн байгаа. Манай газрын тос боловсруулах үйлдвэр  жилдээ 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай болох юм. Хүчин чадлын хувьд хэдийгээр олон улсын ижил төстэй үйлдвэрүүдтэй харьцуулахад бага ч гэлээ энэ үйлдвэр өөрийн гэсэн онцлогтой. Бид атар онгон тал дээр  бүтээн байгуулалтыг хийж байна.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?