ЖОН КЕРРИ МОНГОЛЫН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ УУЛЗЛАА

2016-06-06  

Ингэж гаднын хэвлэлд Жон Керригийн хийсэн айлчлалыг товчхон мэдээлжээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри айлчлалынхаа хүрээнд Монголын гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нартай уулзаж, хоёр орны улс төр, эдийн засгийн харилцааны талаар хэлэлцээ хийсэн байна. Пүрэвсүрэн сайд АНУ-ыг зорих Монголын иргэдэд тавьдаг визийн шаардлагыг хөнгөвчлөхийг АНУ-ын Засгийн газраас хүсчээ.

Жон Керри Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан байна. Энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна гэж хэлснийг Синьхуа агентлаг мэдээлжээ. Монголчуудын хувьд Жон Керригийн айлчлал нь УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө болж буй гэдгээрээ онцлог байлаа. Улс төрийн чиглэл курсийн талаар Керри болон Элбэгдоржийн хооронд ямар яриа өрнөсөн нь сонирхол татах зүйл юм .

 

 

 

Д.ГАНТУЛГА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?