ХЯТАДЫН "ТАВИУЛУУД" МОНГОЛЫН БАЯЛАГТ ЭЗЭН СУУЖЭЭ..!!!

2022-05-20  

"Баялагтаа эзэн- Монгол ” гэдэг бол хоосон уриа, үлээхэд сарних төдий хөөс юм. " Тавиулууд" -аараа дамжин Монголын төрийн албыг нь худалдаж авах замаар Хятадууд Монголын баялагт эзэн суужээ!!!! Лиценз, концесс нэрээр халхавчлан Монголын газрын хөрсөн дорхи баялагт харийнхан эзэн суух аргаа сүвэгчилжээ. Яаж гэж үү? Монголын төрийн албыг сумын даргаас, сайд, УИХ-ын гишүүн хүртэл шат шатанд нь мөнгөөр худалдаж авч, “төлөөний хүн”-ээ байршуулан суулгаж, төрийн бүх шат дамжлагад өөрийн шийдвэрийг гаргуулах болжээ. Монголын баялагт хэрхэн нь "ЭЗЭН" сууж буйг ойлгуулах үүднээс ганцхан жишээг татья. Өмнөговь аймагт гуравдахь боомт шинээр нээж, түүн рүү чиглүүлж гурван сумын газар нутгийг дайруулан хүнд даацын машин зорчих 270 км замыг концессоор барьж, баялаг зөөх шийдвэрийг Монгол улсын Засгийн газар 2018 онд гаргажээ. Зам барих концесс эзэмшигч “Ундрах говь ” компанийг Монгол улсын иргэн Ч.Чинбат, БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао нар хамтран эзэмшдэг. Түүний охин Ч.Ундрам Сэлэнгэ аймгаас УИХ-д сонгогдсон. Ч.Ундрам нь УИХ-ын гишүүн болонгуутаа сонгуулийн менежер Н.Уртнасангаа Байгаль орчин аялал жуулчалын сайдаар томилуулсан. “Ундрах говь ” компанитай байгуулсан замын концессын гэрээг 2018 онд Засгийн Газрыг төлөөлж, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан гэгч гарын үсэг зуржээ. Б.Баярсайхан нь УИХ-ын гишүүн, уул уурхайн сайд асан Д.Сумьяабазартай хамт “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны хувьцаа эзэмшигч юм. Шинээр нээгдэх боомт руу зам тавих концесс батлуулсны “шагнал “ болгож, БНХАУ-ын тал буцалтгүй тусламжаар Монголын талын боомтыг барих санхүү мөнгийг гаргажээ. Тэр мөнгөөр барих “Цагаан дэл уул”-ын боомтын бүтээн байгуулалтыг Д.Сумьябазарын дүү Д.Сэржбүдээгийн хамаарал бүхий “Үлэмж” компани барина.Зам барих концессын гэрээнд “төлөөний хүн” Б.Баярсайханаараа гарын үсэг зуруулсны төлөө Д.Сумьяабазарт өгсөн Хятадуудын авилга энэ биш үү? УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын хамтрагч Шэн Янь Жун Бао зөвхөн замын концесс эзэмшигч биш. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт 3 ширхэг ашиглалтын лиценз давхар авчээ. Концессоор барих 270 км замын маршрутаа өөрийн лицензтэй уурхайгаар дайран өнгөрүүлэхээр батлуулжээ. Хятадын иргэн ийнхүү УИХ, ЗГ-ын түвшинд асуудлаа ийнхүү шийдэж чадаж байна. Шэн Янь Жун бао нь Хүрмэн сумын Хүрээ дэл хэмээх газарт МV-017007 дугаартай ашиглалтын лицензийг “Жунхаовэйеэ”,Тасархай дэл хэмээх газарт МV- 004478 болон MV-011919 дугаартай лицензийг “Болдфоардо” компаний нэрээр эзэмшдэг. Лицензтэй талбайгаа тойруулан хэдэн арван км газар төмөр торон хашаа татаж, нутгийн малчдаас бэлчээрийг нь булаажээ.

Нутгийн иргэдийн эсэргүүцлийг дарахад орон нутагт төрийн эрх мэдэл дахиад хэрэгтэй. Иймээс Шэн Янь Жун Бао Өмнөговь аймгийн иргэдийн хурал, Сумын удирдлагад өөрийн “ төлөөний хүн”-ээ шургуулж мөн л амжжээ. Хүрмэн суманд лиценз эзэмшигч компанидаа менежер хийж байсан Б.Ганболдыг Хүрмэн сумын засаг дарга болгосон. Одоо тус компаний орон нутаг хариуцсан захирлаар ажиллаж байгаа Шоовдорын Баттулгын төрсөн дүү Шоовдорын Баянбатыг Хүрмэн сумаас Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр "сонгуульжээ". Ингээд БНХАУ-ын иргэн Шэн Янь Жун Бао-ийн боомт шинээр нээх, концессоор зам барих, нүүрсний уурхай ашиглах асуудал нь УИХ, Засгийн газар, Аймгийн ИТХ, сумын удирдлагын түвшинд “НОГООН ГЭРЭЛ”-ээр шийдэгдэх замаа засчээ . Хятад хүний дотор санаа энэ шүү дээ. Энэ сүлжээ нь УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Уул уурхайн сайд Д.Сумьяабазар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Баянбат, Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболд нар бүгд ах дүү, ааваараа дамжин Шэн Янь Жун Бао-ийн” төлөөний хүн” болж таарч байгааг илэрхийлнэ. Төрийг нь албан тушаалтнаар нь дамжуулан" худалдаж" авна , баялагт нь лиценз, концесс нэрээр " эзэн" сууна. Дараа нь тэр мөнгөөрөө улсыг нь тусгаар тогтнолыг нь худалдаж авах уу? Эдийн засгийн алуурчдын ТЕХНОЛОГИ угаасаа ийм. Монголчууд бид хэн мөнгө өгсөнд нь саналаа өгөөд байдаг. Цаана нь Хятад хүн бидний баялаг,газар нутаг, тусгаар тогтнолыг ийнхүү худалдаж авч байгааг ухаараач. Сонгуулиар тараасан тэр их мөнгөний цаана бидний эх орон, газар шороо, тусгаар тогтнол яваа шүү. Эдгээр хүмүүсийг сонгосон хүмүүс эргэж өөрсдөдөө дүгнэлт хийгээрэй. Энэ мэдээлэлд эргэлзэж байвал баримтуудыг хараарай!!!

No description available.

No description available.

Сэтгүүлч Б.Отгон 2022.05.1

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
chimed:otgon chi under albany olon huntei muudaad baigaa shuu6 aiultai tsag uie gez oilgooroi 2022-05-21
chimed:otgon chi under albany olon huntei muudaad baigaa shuu6 aiultai tsag uie gez oilgooroi 2022-05-21
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?