БУТАН УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АШУҮИС-Д ЗОЧИЛЛОО

2016-06-07  

Бутан улсын ЭМЯ-ны нарийн бичгийн дарга доктор Доржи Ванжчук, АШУИС-ийн Уламжлал Анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Доржээ Шеринж, Уламжлал Анагаах ухааны хөтөлбөрийн орлогч, мэргэжилтэн Сонам Занжро, Бутаны Эрүүл мэнд болон эмнэлгийн албаны зөвлөлийн эрхлэгч Нима Санжая, Бутан улсын Кесар Жиалдогийн Анагаахын Шинжлэх Ухааны Их Сургуулийн захирал доктор Таши Тобжай нар АШУҮИС-д зочилон хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээг АШУҮИС-ийн захирал АУ-ны академич доктор профессор Г.Батбаатартай хийлээ.

Тус гэрээнд оюутан солилцоо, хамтарсан төсөл боловсруулж хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэргэжлийн түвшинд зохиох семинар, зөвлөгөөн, эрдэм шинжилгээний хурал чуулганыг хамтран хийх, туршлага солилцох, магистрын сургалтыг явуулах, зэрэг асуудлыг энэхүү гэрээнд тусгалаа.

Мөн төлөөлөгчид ДЭМБ-ын хамтын ажиллагааны төвтэй танилцаж хамтран ажиллах талаар ярьж тохиролцлоо.

 

 

 

Л.ГАНТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?