БИЕ ДААГЧИД УЛС ОРНЫ ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛСАН ТҮҮХ БАЙДАГГҮЙ

2016-06-07  

Дашням, Балжиннямтай энэ өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн үнэмлэхийг намын дарга нарт гардууллаа. Намын дарга нар нь нэр дэвшигчиддээ үнэмлэхийг нь цааш нь гардуулна. Харин бие даагчдынхыг СЕХ болон хэсгийн хороо гардуулах юм байна. Энэ жилийн хувьд хамгийн олон буюу 69 бие даагч нэр дэвшсэн гажиг үзэгдэл бий боллоо гэж улс төр судлаачид хэлж байна.

Бие даагчдын үлгэр дуурайл болсон, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар МАН-д элсэж, С.Ганбаатар ТТЭНН-д элсэж, нам бараадсан энэ үед ийм олон бие даагч гарав? гэж асуух хүн цөөнгүй байна. ХҮНам тамга, тэмдэг, даргын суудлаа булаалцалдсанаас болоод ийм олон бие даагч гарах боллоо ч гэж тайлбарлахыг сонсов. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй ээ гэж Монголчууд хэлдэг. Болохгүй болоод л, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар нам бараадсан байлгүй дээ. Бие даагчид гэж нэр томьёо улс төрд бий ч, бие даагчид улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүх гэж байдаггүй ээ.

 

 

 

Ц.БАТТУЯА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:unen ug heljdee ghde nam dagaad yaj amidarch bgaagaa bs bodoh l asuudal bolood bn shu 2016-06-08
зочин:яг үнэн. Бие даагч нар Засгийн газар байгуулах эрх зүйн субъект би учир УИХ-д хэдээрээ ороод ч нэмэргүй. УИХ сонгогдож чадвал аль нэг мөнгө амласан на рууу нь л орж, биеэ үнэлнэ л дээ. 2016-06-13
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?