МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГЫГ УДИРДАХЫН ТӨЛӨӨХ НИНЖЖАМЦ, БАТХИШИГ НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ

2022-06-29  
Л.Нинжжамц МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар сонгогдлоо
No description available.
 Долоохон хоногийн дараа Монголын сэтгүүлчид ирэх дөрвөн жилд Монголын сэтгүүлчдийг удирдах ерөнхийлөгчөө сонгох нь. Мэдэгдэж буйгаар , МСНЭ-ийн ерөнхийлөгчид Нинжжамц, Батхишиг нар дэвшихээ өөр өөрсдийн нүүр хуудсаараа албан ёсоор илэрхийллээ. Хараахандаа мөрийн хөтөлбөрөө танилцуулаагүй ч, нүүр хуудсандаа эхний постоо оруулцгааж эхлэв. Тухайлбал, Батхишиг: - Удахгүй МСНЭ-ийн Их хурал болно. Энэ удаагийн Их хуралд нэр дэвшиж оролцохоо илэрхийлснээс хойш салбарын үе үеийн сэтгүүлч, зураглаач, зурагчин, найруулагч, судлаач гээд салбарын эд эс нь болсон олон хүн МСНЭ тэгш оролцоог хангах хэрэгтэй тухай ярьцгааж байна. Хэрэв өөрчлөлт, шинэ салхи оруулахаар зорьж байгаа л бол хийх эхний ажил гэж захиж байна. Товч бөгөөд тодорхой дэлгэрүүлье.... 71 жилийн түүхтэй МСНЭ нь хэдийгээр ГҮТББ боловч зөвхөн гишүүдээ төлөөлдөггүй. Монголын нийт хэвлэл мэдээллийн ажилтнуудын төлөөллийн төв байгууллага гэдгийг энэ салбарт ажиллаж байгаа хүн бүр мэднэ. Тиймээс заавал хатуу гишүүнчлэл хийгээд татвараар Их хуралдаа орох сэтгүүлч, зураглаач, зурагчин, найруулагч, эвлүүлэгчдийн эрхийг хязгаарладаг нь тэгш оролцоог хязгаарлаж байна. Их хуралд төлөөлөгчөөр оролцох шалгуурыг өмнөх хоёр удаагийн Их хурлаас ч илүү хязгаарлажээ. Энэ асуудлыг хөндөхөөр МСНЭ-ийн дүрэм гэж тайлбарладаг. Тэгвэл удахгүй болох Их Хурлаас өмнө МСНЭ-ийн дүрмийн төслийг хэлэлцэж, салбарынхаа бүрэн оролцооны үндсэн дээр Их хурлаа хийхийг шаардаж байна. Одоогийн мөрдөж байгаа дүрмээр бол 1 мандатын төлөө 8-10 хүний татвараа төл гэж байгаа нь МСНЭ гэдэг түүхт байгууллагаа хүлээн зөвшөөрч, хуралд нь оролцож, үгээ хэлж шинэчлэлийн нэг хэсэг болъё гэсэн олон хүнд хаалт болжээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгчид хэн нэр дэвшээд, ямар мөрийн хөтөлбөртэй өрсөлдөх вэ гэдэг нь зөвхөн Их Хурал болдог өдөр хурлын танхимд ил болж байна. Яагаад нэр дэвшигчид эрт нэрээ ил зарлаж бүртгүүлээд, мөрийн хөтөлбөрөө Их хурлаас өмнө олон нийтэд дэлгээд салбараараа хэлэлцүүлж болдоггүй юм бэ? Түүнд нь дүн шинжилгээ хийж, итгэл үнэмшилтэй болсон хүмүүс Их Хуралдаа оролцож удирдлагын багаа сонгодог туршлагыг хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Гэнэтийн сюрприз, ийм тулгалт, ийм сонголт алдаа л болдог. МСНЭ-ийг улс төрийн гишгүүр болгож байна. Тиймээс дүрэмдээ сүүлийн 5 жил намын гишүүн байгаагүй гээд хатуу заая гэдэг ч санал гарч байна. Миний хувьд эдгээр саналыг дэмжиж байна. Тиймээс МСНЭ-ийн Бага хуралд дүрэмд зааснаараа МСНЭ-ийн дүрмийн 20 хүртэлх хувьд өөрчлөлт оруулах эрхээрээ шаардлагатай өөрчлөлтийг хүсч байна. Эсвэл энэ удаагийн Их Хурал эхлээд бусад дүрмийн өөрчлөлтөө хэлэлцээд дараа нь шинэ дүрмээрээ удирдлагаа сонговол ямар вэ. Нэгэнт жинхэнэ албан ёсны удирдлагагүй олон жил болсон. Удирдлага солих нь чухал биш. Харин буруу тогтолцоогоо засах нь илүү чухал санагдах юм. Миний хэлсэнтэй салбарын та бүхэн санал нэгдэх үү... Эцэст нь юу үнэн гэхээр МСНЭ зөвхөн татвар төлдөг, гишүүнчлэлтэй хүмүүсээ төлөөлдөггүй. Монголын сэтгүүл зүйг төлөөлдөг шүү дээ. Тиймээс тэгш оролцоог хангах хэрэгтэй. Бүгд оролцдог баймаар байна. " БҮГД ОРОЛЦЪЁ" гэж Батхишиг бусдыгаа уриаллаа. Харин нэр нь ил болсон Нинжжамц: Энэ сонгуульд нэр дэвших сонирхлоо илэрхийлсэн хүний хувьд 1996 оноос хойш сэтгүүлзүйн салбарт хийсэн бүтээл, бүтээн байгуулалт, эрхэлж байсан ажлууд, ном зохиолоо дэс дараалалтайгаар цувралаар пэйж хуудсаар танилцуулья.
 
Миний ажлын туршлага:
1. 1996-1998 онд ''Толь” сонины Ерөнхий редактор
2. 1998-2006 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал
3. 2002-2006 онд ''4 Дэх Засаглал'' сонины Ерөнхий эрхлэгч
4. 2002-2006 онд ''81-р суваг'' сонины Ерөнхий эрхлэгч
5. 2002-2006 онд ''Ы Бямба гариг'' сонины Ерөнхий эрхлэгч
6. 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга
7. 2007-2008 онд Монголын Сонины Холбооны гүйцэтгэх захирал
8. 2008-2010 онд Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга бөгөөд Ерөнхий сайд С.Баярын хэвлэлийн төлөөлөгч
9. 2010-2012 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
10. 2012-2016 онд “Өглөөний сонин”-ы Ерөнхий эрхлэгч
11. morningnews.mn сайтын захирал
12. 2016-2017 МҮОНРТ-ийн Дэд захирал
13. 2017-2020 онд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал
14. 2020-2021 Монополь ХХК гүйцэтгэх захирал
15. 2021-2022 одоог хүртэл УИХ-ын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга
 
1/ Ерөнхий Продюсерээр ажилласан уран бүтээл
 
1.​“Сэтгэл мэднэ” 2 ангит УСК
2.​“Эрт нахиалсан сарнай” 30 ангит УСК
3.​“Хавар” 19 ангит УСК
4.​“Халхын голд байгуулсан гавьяа” ОХУ-тай хамтарсан 4 ангит баримтат кино
5.​“Калмык” Хүрээлэн төсөлтэй хамтарсан 2 ангит баримтат кино
6.​“Хамгийн азтай үе” 16 ангит УСК
7.​“Гэргий” бүрэн хэмжээний УСК
8.​“Торгон цэргүүд” 14 ангит УСК
9.​“Тусгаар тогтнолын товчоо”
10 ангит УСК 10.​“Давхар цагаан шугам” 10 ангит УСК
11.​“Тахал” ОХУ-тай хамтарсан 2 ангит баримтат кино
12.​“Дурлаж болохгүй бүсгүй” бүрэн хэмжээний УСК
13.​“Өв соёлын өлгий нутгаар” Турк улстай хамтарсан 4 ангит баримтат кино
14.​БНСВУ-тай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулан МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн “Түүхийн жимээр” баримтат кино
15.​Орос хэлний уралдаант “Мы поедем в Артек” тэмцээнийг 30 жилийн дараа
16. Халх голын Ялалтын 80 жилийн ойд зориулж "Болор одод" найрал дууны улсын уралдаан. Уралдаанд нийслэл, орон нутгийн ЕБС, МСҮТ-үүдийн найрал дууны 13 хамтлагийн 500 гаруй хүүхэд оролцож, уралдааныг улс орон даяар дамжуулан үзүүлж, ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд тоглуулсан.
17. Монголын Радиогийн 85 жилийн ойг олон улсын хэмжээнд удирдан зохион байгуулав.
18. МҮОНТ-ийн 50 жилийн ойг олон улсын хэмжээнд удирдан зохион байгуулав.
19. Монголын радиогийн дэргэдэх “Улаан бүч” чуулгын 40 жилийн ойг зохион байгуулав.
20. Телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгч бэлтгэх зорилгоор ''3, 2, 1 эфир'' шоу
 
2/ Олон улсын контент, төсөл хэрэгжүүлсэн байдал
 
1. Лозанн-2020 Залуучуудын Өвлийн Олимпийн наадмыг Монгол улсын хэмжээнд шууд дамжуулан үзүүлэх албан ёсны онцгой эрхийг ОУОХ-ноос авснаар дамжуулалт хийлээ.
2. Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний төслийг хэрэгжүүлж, үзэгчдийн хүртээл болгосон
3. “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээнийг Монгол улсад амжилттай зохион байгууллаа.
4. “Монгол Нинжа дайчид” "Sasuke Ninja warrior" олон улсын төслийг Токио бродкастингтай хамтарч хэрэгжүүлсэн.
5. Азийн наадам Жакарта шууд дамжуулалт
 
3/ Хамтарч орчуулж, редакторлосон ном бүтээл
1. ​“Сонины зар сурталчилгааны төсвийн менежмент” – 1999 он
2. ​“Сонины зар сурталчилгааны менежмент” – 1999 он
3. ​“Чөлөөт хэвлэлийн хараат бус бие даасан түгээлтийн системийн менежмент” – 2002 он
4. ​“Мэдээлэл харилцааны менежмент PR” – 2004 он
5. ​“Та сонины бизнесийг сонирхож байна уу” – 2005 он
 
4/ Бичсэн ном, бүтээл
1. ''Сонгуулийн кампанит ажлыг амжилттай зохион байгуулах нь”- 2008 он
 
5/ Санаачилсан төсөл, хөтөлбөр, ажил​
1. МҮОНРТ-ийн III суваг “MNBSPORT” сувгийн төслийг санаачлан, санхүүжилт босгож, нээлтийг зохион байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулсан.
2. МҮОНРТ-ийн IY суваг “MNBWORLD” сувгийн төслийг санаачлан, санхүүжилтийг босгож, нээлтийг зохион байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулсан.
3. МҮОНРТ-ийн Y суваг “MNBГЭР БҮЛ” сувгийн төслийг санаачлан, санхүүжилтийг олж, нээлтийг зохион байгуулан туршилтын эфир цацсан.
4. ''MNBKIDS” 150 хүүхдийн цэцэрлэг төслийг санаачлан, МҮОНРТ-ийн ашиглалтгүй хэсгийг норм, стандартын дагуу засварлан тохижуулан, үйл ажиллагааг тогтмолжуулсан.
5. МҮОНТ-ийг Хальсгүй технологид шилжүүлэх төслийг санаачлан, санхүүжилтийн ЗГ-аас авч, МҮОНТ-ийг Full HD форматад шилжүүлсэн.
6. Монголын радиог “Дүрстэй радио”-д шилжүүлэх төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, нийгмийн сүлжээгээр дамжуулан хөтөлбөр бодлогоо сурталчилдаг, нэвтрүүлгээ тогтмол дамжуулдаг болгож, сонсогчдын хүрээг өргөжүүлсэн.
7. Монголын мэдээ сувгийн “Цагийн хүрд” хөтөлбөрийн студийн шинэчлэлийн төсөл болон хөтөлбөрийн бодлогыг шинэчлэв.
8. МҮОНРТ-ийн 2019-2023 оны стратеги төлөвлөгөөг боловсруулж, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөр батлуулсан.
9. Санхүү, хүний нөөцийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ERP системд шилжүүлсэн.
10. Авто грашийн машинуудыг бүрэн шинэчлэв. (үргэлжлэл бий)... Ийнхүү Батхишиг байр сууриа, Нинжжамц өөрийгөө танилцуулснаар хоёр нэр дэвшигчийн марафон эхэллээ.
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?