МАРТАХ ЁСТОЙ ЮМ БОЛОВ УУ, ЭНЭ ЭВЛЭЛИЙГ...

2022-07-07  

Нэжгээд сэтгүүлчдээ биш нийт салбараа төлөөлдөг гэдгээ МСНЭ ойлгох хэрэгтэй. Шинэчлэлийн салхийг залуус минь сэвэлзүүлж тэмцсээр байгаарай. Гэхдээ энэ нэг хүний тогтолцоогоос салгахад хэцүү юм байна. Хайрцгийг бол барахгүй юм байна. Мартах ёстой юм болов уу даа энэ эвлэлийг гэж… МСНЭ-ийн ерөнхийлөгчид нэр дэвшсэн Батхишиг Их хурлын үйл ажиллагааг дүгнэлээ. Түүнд манлайлах эрхийг олгосонгүй. Түүний хэлснээр тэр хайрцгийг барсангүй. Угаас ч ийм дүн гарна гэдгийг нэр дэвшихээсээ өмнө тэр ойлгож байсан. Хурлын завсарлагаанаар түүнийг Нинжжамцтай нэгдэж, нэг нь л дэвшиж, нэрээ татсан нь нөгөөгөө дэмжиж байж амжилтанд хүрэх боломжтойг бусад нь зөвлөж байсан. Гэвч Батхишиг сэтгүүлчдийн эрүүл саруул ухаанд сохроор найдсан хэвээр байсан учир нэрээ татаагүй, Нинжжамцтай нэгдэхийг зөвшөөрөөгүй. Нөхцөл байдлыг бодитоор дүгнэж чадаагүй нь Нинжжамц, Батхишиг нарын алдаа байлаа. Үнэхээр , Их Хурлын 230-хан төлөөлөгчийн талыг хайрцаглах хэцүү байгаагүй. Яагаад гэвэл, Мандахбаярын баг МСНЭ- ийн удирдлагыг гартаа оруулаагүй байхдаа, дөрвөн жилийн өмнө сонгуульд ялалт байгуулж чадаж байсан. Сонгуулийн зохион байгуулалтыг сайн хийдэг улс. Тэгэхээр өнгөрсөн дөрвөн жилд удирдлагын бүх эрх мэдлийг гартаа оруулсан тэдэнд энэ удаагийн Их Хурлын цөөн төлөөлөгчийн дийлэнхийг хайрцаглахад саад тотгор үүсгэх хэн ч байгаагүй. Эцсийн дүн нь тодорхой хурал гэж сэтгүүлчид хоорондоо хэлэлцэж байлаа. Яг л Монголын Үндэсний Олимпийн Хорооны хурлыг санагдууллаа. -Манай хурал дэндүү "сайн " зохион байгуулалттай болсон. Миллиметрийн зөрүү ч гараагүй гэж спортын нэрээ нуусан зүтгэлтэн хэлсэн. Тийм л зүйл болоод өнгөрлөө. МСНЭ-ийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Ө.Отгонбаатар дансандаа 56 сая төгрөгтэй, 50 орчим метр ам дөрвөлжин талбай бүхий оффисийн байр, Ногоон нуур орчмын газарт байрлах газрын гэрчилгээ , 5000 орчим сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтаныг хүлээн авлаа.

No description available.

No description available.

Ц.Энхбат

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Ялагдаж сураа 2022-07-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?