Чарльз Вильямс бол Кентакки мужийн Лексингтон хотоос төрсөн уран бүтээлч. Амьд ахуйдаа АНУ-ын олон хотод үзэсгэлэнгээ гаргасан бол нас барснаасаа хойш Лексингтон хотдоо уран бүтээлийнхээ үзэсгэлэнг анх удаа толилуулж байхтай нь таарлаа.
Үүдэнд нь бүртгүүлж, 5.10 ам. долларыг сэтгэлээсээ хандивлана. Хариуд нь чип олгоно. Жимс, зууш, ундаа чөлөөтэй. Харин чипээ хураалгаж, вино, пиво уух эрхээ эдэлнэ.
Нээлт товлосон цагтаа эхэлнэ. Лексингтон хотын дарга нээж , түүний араас уг үзэсгэлэнгийн ивээн тэтгэгч үг хэлнэ. Үзэгчид цагаасаа өмнө ирж, үзэсгэлэнгийн танхим дахь уран бүтээлтэй танилцана. Үг хэлсний дараа дуучид ая дуугаа өргөж, бүжигчид бүжиглэнэ. Уран бүтээлчдийг дуулж, бүжиглэхэд нэгтийн болон тавтын ам.долларыг барьсан үзэгчид гараа сунгацгаана. Түүнийг нь дуучид, бүжигчид эвтэйхэн авна. Бас хамтдаа, дуулж бүжиглэнэ. Дуулсан дуучин, бүжигчин нь тайзны ард биш, үзэгчдийн дунд байраа эзэлж, бусдыгаа дэмжиж, хөгжөөж, үзэгчдийн сэтгэлийг хөөргөнө. Үзэсгэлэнгийн нээлтийн дараа үзэгчид хүслээрээ хандив өргөнө. Уран бүтээлчийн ар гэрийнхэн, найз нөхөд гэх хүмүүс үл харагдана. Харин түүний уран бүтээлийг үнэлдэг, хүндэлдэг хүмүүс л цугларсан нь анзаарагдана. Манайхантай ижил цэцэг, жимс болсон нь үгүй аж.



Чарльз Вильям бол 1942 онд төрж, IBM компанид ажиллаж, 1998 онд 46 насандаа ДОХ-ын хүндрэлээс болж нас барсан байна. Орчин цагийн шинэ урлагийн төлөөлөгч гэж түүнийг үздэг аж. Тухайн үедээ хэний ч бодол, санаанд ороогүй зүйлсээр бүтээл туурвиж ирсэн нь олны анхааралд өртсөн гэж бичжээ. Түүний бүтээлээс толилуулъя. Сэтгүүлчдийг үнэ төлбөргүй оруулдаг юм байна.
Ц.ЭНХБАТ ( Лексингтон хотын Урлагийн музейгээс мэдээллээ)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна