МОРИНЫ ТАХ ТААРАЛДВАЛ ЯАГААД АВДАГ ВЭ?

2022-07-26  
May be an image of 1 person, horse and outdoors
Морь эзэндээ ээлтэй. Эзнийхээ амийг аварсан домог Монголд олон бий. Америкад ч бас адил аж. Эзнээ аварсан ийм нэгэн домгийг америкчууд ярих дуртай юм байна.
Нэгэн цагт Таоист нэртэй нэг тариаланч аж төрдөг байж. Ажлын ганц морьтой. Ганц хүүтэй. Гэтэл нэг өдөр тэр морь нь алдуурчээ. Хөөж авчрах өөр морьгүй учир явган хоцорчээ. Хөрш нь дуулаад: -Ямар азгүй юм болоо вэ? гэж. -Тийм ээ гэхээс өөр хариултыг Таоист хэлсэнгүй.
Маргааш нь, алдуурсан морь нь зэрлэг гурван морь дагуулан иржээ. Хөрш нь: - Чи ямар азтай юм бэ ? гэж дуу алджээ.Таоист:- Тиймээ гэж хариулжээ.
Нөгөөдөр нь, Таоистын хүү нь зэрлэг гурван морины нэгийг барьж, сургах гэж оролдохдоо унаж, шилбээ хугалжээ. Хөрш нь: -Ямар муу ёрын юм болоо вэ? гэж дургуйлхэн халаглажээ. Таоист: -Тиймээ гэж зөвшөөрчээ.
Төдөлгүй дайн дэгджээ. Армийн зарлан дуудлага орон даяар түгэж, залуу хөвгүүдийг бүгдийг нь цэрэгт дайчилжээ. Хөршийн хоёр хүүг цэрэгт дайчилсан байна. Харин Таоистын хөл нь хугархай хүүг үлдээжээ. Хөрш нь: -Ямар аз завшаантай юм болоо вэ? гэж өөрийн эрхгүй дуу алджээ.
Таоист: -Тиймээ гэхээс өөр хариулт хэлсэнгүй. Энэ амьд домгийг америкчууд өнөөг хүртэл ярьдаг байна. Тиймээс америкчууд адууны мах иддэггүй. Монголчуудын адил, адууг эзнийхээ амийг авардаг гэдэгт итгэдэг байна. Гэрийн тэжээмэл амьтад дотроос хамгийн зөв энерги дамжуулдаг учраас хээр, талбайгаас морины хуучин тах олбол заавал авдаг дом тогтжээ. Оросууд ч бас ингэж үздэг. Харин монголчууд тах хэрэглэх нь ховор учир таханд тэгтлээ ач холбогдол өгдөггүй. Гэсэн хэдий ч, усыг нь уувал, ёсыг дага гэдэг үг бийг санаж, хуучин, хос морины тахыг АНУ-ын морины эх нутаг гэгдэх Кентакки мужийн адууны фермээс дурсгал болгон авлаа.
No photo description available.
Ц.ЭНХБАТ ( USA, KENTUCKY)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Туяа:Kentucky айлын фермээс хуучин тах нэгийг дурсгал болгож авлаа. 2024-04-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?