ТАРЧИГ" МОНГОЛЧУУД " ЧИНЭЭЛЭГ" АМЕРИКЧУУДААС Ч ИЛҮҮ ӨНДӨР ҮНЭЭР ШАТАХУУНАА ...

2022-07-26  

АНУ-ын айл өрх бүр унаа машинтай. Ялангуяа жижиг хотуудад хүн бүрийн тоогоор. Яг л, Монголын хөдөөд хүн бүр хөл дүүжлэх унааны морьтой байсан шиг.
Өөр нэг ижил төстэй зүйл бол, Монголын хөдөөд нийтийн тээвэр байхгүйтэй ижил, АНУ-ын жижиг хотуудад ч нийтийн тээвэр хөгжөөгүй. Ганц нэг чиглэлд автобус явах нь бий. Гэхдээ энэ бол шаардлага хангахгүй. Ялангуяа түр зуур оршин сууж буй буй над шиг хүмүүсийн.
Бензин бол бол америк иргэн бүрийн өргөн хэрэглээ. Тиймээс иргэн бүрт хамааралтай сэдэв мөн. - Бензиний үнэ дээд цэгтээ хүрлээ. Өмнө нь цалингийнхаа 10-аас доош хувийг шатахуундаа зарцуулдаг байсан бол одоо 20 хувьд дөхөж байна гэж Лексингтон хотод зохиогдсон АНУ-ын мужууд дахь жижиг хотын сонины эрхлэгчид, эздийн зөвлөгөөнд ирсэн Тим Валтнер хэллээ.
Сонины зардал ихсэж буй нь орон нутгийн жижиг сонины зах зээлийг хумьж байна. Сэтгүүлч бол хөлөөрөө хоол олж иддэг онцлогтой мэргэжил эзэмшсэн хүмүүс. Гэтэл шатахууны үнэ өсөж буй нь нэг талаар бидний хөлийг тушиж байна. Нөгөө талаар сонины цаас ховордсоноос бас л үнэ нь өссөн. Ковидын дараа орон нутгийн бизнес тэгтлээ сэргэж чадаагүй учир реклам өгөгчдийн тоо буурсан. Энэ бүхэн нь олон сониныг хаалгаа барихад хүргэсэн гэж тэр АНУ даяар орон нутгийн сонины тоо буурч байгааг тайлбарласан. АНУ-ын орон нутгийн сонины бизнес бол монголчууд бидэнд хамааралгүй сэдэв учир орхилоо. Харин бензин бол мөөн.
АНУ-д нэг галлон бензин 4 ам.доллар 17 цент. Нэг галлон дизель 5 ам.доллар 69 цент үнэтэй байна. Нэг галлон гэдэг нь 3.8 литр-тэй тэнцэх хэмжүүр аж. Тэгэхээр 1 литр АИ-95 бензин АНУ-д 3400 төгрөгийн үнэтэй байгаа нь Монголоос дарай 600 төгрөгөөр хямд аж. Харин дизелийн хувьд монголчууд 1 литр тутамдаа 700 төгрөгөөр хямд дизель хэрэглэж буй юм байна. Гэхдээ нэг ялгаа бий. Өдөртөө 10 л бензин хэрэглэдэг монгол хүн сардаа 1 сая орчим төгрөгийг бензинд зардаг. Энэ дүн бол багш, эмч мэргэжилтэй хүний нэг сарын цалин, төрийн түшээдийн цалингийн 25- 30 хувь нь болж байна. Хэрвээ төрийн албан хаагчдыг бензин их "иддэг" жип машинаар нь тооцвол мөн л цалингийн 50 хувьд хүрнэ. Зөвхөн шатахууны хувьд ийм зардал өртөгтэй амьдарч байна, монголчууд бид. Дээр нь сар бүрийн байр, цахилгаан, гар утасны зардал. Хүүхдүүдийн сургалтыг зардлыг оруулсангүй. Мэдээж өлсөж үхэлтэй биш хүнсэндээ мөнгө зарцуулна. Гээд бодохлоор монголчуудад цалингаас үлдэх хуримтлал харагдахгүй. Харин америкчууд үрэлгэн, зардал өндөр ч, өрхийн хуримтлал нь 30 хувиас буудаггүй гэж Кентакки Их сургуулийн сэтгүүл зүйн сургуулийн багт Катерина дуулгалаа.
Ирээдүйдээ итгэлтэй, санхүүгийн эрх чөлөөг эдэлж амьдаръя гэвэл, цалин буюу орлогынхоо 30 -аас дээш хувийн хуримтлалтай байх ёстой гэсэн судалгааг олон улсын байгууллага гаргасан нь бий. Энэ хэмжүүр шалгуурт АНУ-ын жирийн иргэд тэнцэж буй бол Монголчууд бүдэрчээ. Энэ бол Монголын ирээдүй бүрхэг байгаа давхар илтгэнэ.
Ц.ЭНХБАТ ( USA , KENTUCKY UNIVERSITY)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?