МОНГОЛЫН ЗАМЫН ЦАГДАА НАР НУГАЛААНЫ ЭЗЭД БОЛЖЭЭ.. ( Үзэл бодол )

2022-07-29  
Монголын замын цагдаагийн үндсэн үүрэг нь жолоо мушгиж буй иргэдээ зогсолтгүй торгох болсон мэт... Архи уусан, согтуурсан, жолоо мушгиж яваа этгээдүүдийн үнэмлэхийг хураах, хатуу чангаар торгох нь зөв. Гэхдээ өнөөдрийнх шиг хавтгайруулан мушгиж, гуйвуулж яавч болохгүй. Гэмтэй, гэмгүй, жолоо барьсан бүхнийг өдөр алгасалгүй зогсоон, " үлээлгэж" шалгах явц жил тойрлоо. Бүр ковидын халдварын үед ч, ариутгал хийгээгүй төхөөрөмжөө жолооч бүрийн аманд тулгаж, үлээхийг шаардаж байсныг Та тодхон санаж байгаа. Өмнөх хүний үлээгээд холдсон жижиг төхөөрөмжийг аманд наах шахна. Өнөөдөр ч ижил. Өглөө, үдэшгүй зам хааж, хөдөлгөөнийг бооно, тэр хэмжээгээр түгжрэл ч үүсгэнэ. Шаардлага тавьбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйлдэл гэдгээр хаацайлна. Арай л чересчур! Дэндүү хавтгайруулж, орчин цагийн нугалаа болголоо. Цагдаагийн дарга нарын оролцоо бүхий ачигч машины бизнес ч цэцэглэлээ.
Татварын орлогын төлөвлөгөө даалгавартай болсон сураг ч эртнээс дуулдсан. Үнэн бол хууль зөрчсөн үйлдэл. Мөлжлөг. Дарамт.
" АНУ-д замын хөдөлгөөний зөрчил гаргаагүй жолоочийг зогсоох эрх цагдаад нь байдаггүй. Харин өвс үнэртсэн, мансууралдаа автсан жолоочийг хөдөлгөөнөөр нь тогтоон илрүүлж, яаралтай арга хэмжээ авч, бусдад хор хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлдэг. Харин гэмт хэрэгтэнтэй бол хатуу тэмцдэг хуультай " гэж Сан-Франциско хотод ажиллаж, амьдардаг Гэрэлхүү ганц шил пиво уугаад жолооны ард суухдаа намайг тайвшрууллаа. Тэр АНУ-ын United Airline компанид зохион байгуулагчаар ажиллаж буй цөөн монголчуудын нэг. Түүний хэлсэн үг Дани улсын профессоруудын хэдэн жилийн өмнө хэлж тайлбарлаж байсантай ч нийцэж байлаа. Холм багш " Нэг лааз пиво уухыг Данид хуулиар зөвшөөрдөг. Энэ чинь бас ажил. Бизнес. Оройн зоог барих, өөрөө урих, хүлээн авалтанд уригдах явдал энгийн үзэгдэл. Амьдрал шүү дээ. Ганц пиво, зуун грамм виногүйгээр амьдралыг тойрох боломжгүй. Дээр нь жолоо барьж чадахгүй хэмжээнд очдоггүйг судалгаагаар тогтоосон. Энэ бүхнийг хуулиар зохицуулсан гэж байсан нь санаанд буулаа.
Хууль батлахдаа амьдралд нийцүүлнэ, хөрсөн дээр нь буулгана гэдэг бол энэ юм. Харин манайхан " капитализмыг алгасч" гэдэг шиг үсэрсээр байна.
Үр дүнд нь орчин цагийн нэгэн нугалааг гаргалаа. Үйлдэгч нар нь Монголын автын цагдаа нар боллоо. Зуны дэлгэр цагт монголчууд айраг, тарагаа ч уух эрхээ хасуулсан. Амьдралаас тасарсан, оновчгүй шийдвэрийн балгийг жолооч нараас гадна, урлагийн ертөнц ч үүрч байна. Бод доо, хэдэн жилийн өмнөөс хууль гаргаж, шинээр бүтээх уран сайхны кинонд архи ууж буй хэсгийг оруулахыг бүрэн хориглосон. Ийм хуультай улс Монголоос өөр байхгүй. Голливууд, оросын болон, өмнө нь хийгдсэн Монголын хуучны уран сайхны киноны архитай хэсгийг мозайкддаг болсон. Урлаг бол бас л амьдрал. Амьдралыг тойрсон бүтээл ямар л өөдтэй байв гэж. Социализмын үед, Цэдэнбал даргын эхнэр Филатовагийн санаачилсан архигүй хурим гэгчийг яаж ч дэмжиж, сурталчлаад яваагүй. Аяндаа залруулсан. Түүн шиг зарим хууль, дүрмээ залруулж, амьдралд нийцүүлбэл дээр юм. Дэндүү эмгэнэлтэй...
Ц.ЭНХБАТ ( USA SAN- FRANCISCO)
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?