ТАМХИ ТАТДАГ ӨСВӨР НАСНЫ ОХИДУУДЫН ГОО ҮЗЭСГЭЛЭН НЬ ...

2022-08-08  
May be a closeup of 1 person
Хөх бол эмэгтэй хүний гоо сайхныг илэрхийлдэг. Гачуурт руу харьж явах замдаа өсвөр насны охидын хөхтэй холбоотой чих сортхийлгэсэн мэдээг гэр бүлийн Радиогоос сонслоо. Өсвөр насны охидын биеийн бойжилт, өсөлтийн үед тамхи маш их гажуудал дагуулдаг гэнэ. Нэгдүгээрт, хөхний бүрэн өсөлтөнд сөргөөр нөлөөлдөг, зарим тохиолдолд бүх насаар нь хавтгай хөхтэй болгодог юм байна. Мөн сарын тэмдэг ирэх бүрт тамхи татдаг охид нь илүү зовиурладаг тухай дууллаа. Тамхи хортой гэж сонсож байснаас, амьдралынхаа туршид харамсах хэмжээний хор холбогдол, ул мөр үлдээдэг тухай дуулж байсангүй. Тиймээс охиндоо хайртай бол тамхинаас татгалзах хүмүүжлийг багаас нь ой ухаанд нь суулгацгаая. Хор холбогдлыг нь сануулан жигшээж, ердийн болон електрон тамхийг өсвөр насандаа нь татахыг ухамсарлуулан зогсооё. Тэгэж байж өсвөр насны охидынхоо биеийн хөгжилд гажуудал үүсэх, насаараа харамсаад барахгүй үр дагавраас нь урьдчилан сэргийлж чадах нь.
 
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?