МОНГОЛЫН КОМПАНИУД ОХУ-ААС БАРААГАА ТАТАХАД АСУУДАЛ ҮҮСЧЭЭ.. ( Үзэл бодол)

2022-08-09  
May be an image of text
Дэлхийн банк санхүүгийн сүлжээ АНУ, Европын холбооны мэдлийнх.
Мөнгөний гүйлгээг тэд хянаж, удирдаж, залдаг. Дайн эхэлсэн цагаас тэд Орос руу орох мөнгөний урсгалыг хаасан. Энэ хаалт Монгол улсын эдийн засагт ч тодорхой хэмжээгээр нөлөөлж эхэлсэн. Юуны өмнө рублээр тооцоо хийх журманд шилжсэнээр ОХУ-аас худалдан авах барааны үнэ өсөх гол шалтгаан болсон. Үнэ өсөхөөс гадна, өөр бусад хүндрэлүүд ч үүссэн байна. Өмнө нь, мөнгөө шилжүүлээд л, бараагаа татдаг байсан бол, одоо чадахаа больжээ. Монголын хувийн компаниудын шилжүүлсэн мөнгө ОХУ-ын харилцагч компанид хүрэлгүй, буцан ирэх болжээ. Энэ байдал удаан үргэлжилбэл Оросоос ирэх тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн тасалдах, Монголын компаниудын хэвийн үйл ажиллагаа доголдох магадлал өндөрсөнө. Харин банкны гүйлгээ хийлгүй бэлнээр тооцоо хийх жижиг худалдаачдын хувьд одоохондоо ийм төвөг гачигдалд тулгараагүй байна. Дайн үргэлжлэх тусам Монголын эдийн засагт хортой тусах нь ойлгомжтой боллоо. Монгол улс ОХУ-аас түлш шатахуунаар 100 хувь, эрчим хүчээр хагас хамааралтай. Тиймээс дүүрч гэж бас бодож болохгүй нь...
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?