МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ "ГАНХЖЭЭ" ( Үзэл бодол )

2022-08-11  
Монгол Улсын Их Хурлаас баталсан гадаад бодлогын үзэл баримтлалд нэг хоёрхон улсаас хэт хамаарахыг болгоомжилсон худалдааны импорт, экспортын зөв харьцааг тогтоосон. Тухайлбал, нэг улстай хийх экспорт, импортын харьцааг 30 хувиас давуулахгүй байх нь зүйтэй гэж уг үзэл баримтлалд тусгасан байдаг байна.
Энэ шүүлтүүрээр шүүвэл, хоёр их гүрний дунд хавчигдсан манайх шиг жижиг улсын өөрийн тусгаар тогтнолоо хадгалан хамгаалах гол бодлого алдагдсаныг Статистикийн үндэсний газраас гаргасан албан мэдээлэлд илтгэнэ. Үүнд: 2021 онд Монгол Улс 159 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 16.1 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 9.2 тэрбум, импорт 6.8 тэрбум ам.доллар байв. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 3.2 (25 %) тэрбум, экспорт 1.7 (22.1 %) тэрбум, импорт 1.5 (29.2 %) тэрбум америк доллароор нэмэгдсэн бол БНХАУ-тай өнгөрсөн онд 10.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны бараа эргэлтийн 63.1 хувийг эзэлж байгаа аж. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 32.3 хувийг чулуун нүүрс, 38 хувийг зэсийн баяжмал эзэлж байна гэж тус хороо мэдээлсэн байна.
Зөвхөн Хятад улстай хийсэн гадаад худалдаа нь дангаараа 63.1 хувийг эзэлж буй нь нөгөөх 30 хувийг давуулахгүй гэдэг алтан зарчмыг хол давжээ. Мөн импортын хувьд ч Монгол улс хоёрхон улсаас бүрэн хамаарчээ. Өнгөрсөн оны импортын дүнг авч үзвэл, БНХАУ 36.8, ОХУ 28.6, Япон Улс 6.6, БНСУ 4.5, ХБНГУ 3.3, АНУ 3.1 хувийг эзэлж, нийт импортын 82.9 хувийг бүрдүүлж байгаа аж. ОХУ, Хятад улс нийлээд 67,2 хувь болж байна. Энэ дундаа, ОХУ-аас импортолсон барааны 51.1 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзэлж буй гэдэг тоон үзүүлэлт наанаа тун бага хувь эзлэх шиг харагдах боловч, бодит амьдрал дээр, ОХУ-аас Монгол улс 100 хувь түлш шатахууны хамааралтай болсны горыг иргэд нийтээрээ амсах болсон. Статистикийн үндэсний хорооноос гаргасан энэ судалгаанд тулгуурлавал, Монгол улс нь Орос, Хятад гэсэн хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд 65, түүнээс дээш хувиар хамаарах болжээ.
Гадаад худалдааны бодлогын тэнцвэр улам бүр алдагдаж буй нь Монгол улсын тусгаар тогтнол ч доргин чичирхийлж буйн түгшүүрийн дохио аж...
 
Ц.ЭНХБАТ
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?