ТӨР ТАНЬ ХОЦРОГДСОН БАЙНА, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ!

2016-06-09  

Ерөнхийлөгчид хандаж сэтгэлийн үнэн үгээ хэлэх хүн дэндүү цөөрчээ. Ихэнх нь айдас хүйдэст автсан гэх. Хэдэн сарын өмнө жүжигчин Сосорбарам нэг чангахан дуугарсныг эс тооцвол. Өнөөдөр харин яруу найрагч Ц.Хулан зориг гарган төрийн тэргүүнд хэлэх үгээ дайж ил захидал бичсэн нь олны анхаарлыг татлаа.

Хүн ер нь яах гэж улсын хаан болдог юм бол? Улс орноо эв эетэй байлгаж, хууль ёсыг чандлан бэхжүүлж, дээдсийн эрхийг хамжаарлан, доодсоо тэтгэх... ердөө энэ л байлтай. Наад захын хүн үүнийг мэднэ. Гэтэл таны засагласан он жилүүдэд чухам юу болоод өнгөрөв өө? Хагарал, тэмцэл, урвалт шарвалт, уналт доройтол, ядуурал хямрал, уугуул намын чинь доторх зодоон цохион... Эцэстээ энэ сонгуулийн шинэ хууль, сонгуульд нэр дэвшигчдийн царайг хар. Энэ бол Таны байгаа царай юм. Өөр ялтан буруутан надад үнэхээр олдохгүй байна, өршөөгөөрэй!" гэж Ц.Хулан бичжээ.

Энэхүү ил захидал гэж хэлж болох нийтлэл нь өнөөгийн нийгмийн амьдрал, хүмүүсийн явдал, үүсээд буй нөхцөл байдал, сэтгэл зүй, хандлага зэрэгт нухацтай ажиглалт, дүгнэлт, гаргалгаа хийсэн гэж дүгнэж болохоор байна. Ц.Хулангийн нийтлэлд Үндэсний Шуудан сонин нүүр талбайгаа харамгүй хайрлажээ.

 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?