ОРОСЫН ОЮУТНЫ ТОО МОНГОЛД ЭРС НЭМЭГДЭХ НЬ...

2022-09-23  

Украйны тусгай ажиллагаанд зориулж 300 мянган цэрэг эрсийг дайчлах зарлигийг ОХУ -ын ерөнхийлөгч В.Путин буулгасан. Дайчилгааны цэргийг дор хаяж 30 хоног сургалтанд хамруулж, дараа нь Украйн луу илгээх юм. Харин энэ шийдвэрийг Оросын жирийн эхчүүд эсэргүүцсэн ч, дуугарч чадахгүй байна. Гэхдээ эсэргүүцлээ далдуур илэрхийлж, ялангуяа Буриад эцэг эхчүүд хөвгүүдээ Монгол руу хэдэн зуугаар нь илгээлээ. Тэгснээрээ зарлигаас зугтаалгаж, хүүгийнхээ амийг аварч чадна гэж тэд үзэж байна. " Оюутнуудыг цэрэг дайчилгаанд хамруулахгүй" гэж Шойгу сайдын үгийг дөрөөлж, Монголын Их, Дээд сургуулиудад хөвгүүдээ сургах арга саамыг эрэлхийлж байна. Өмнө нь, Афганистаны " дайнд" Туркмен, Кыргыз, Казах, Буриад зэрэг бага ястнууд хэдэн зуун мянгаараа амь насаа алдаж, хүйтэн дайны золиос болсон. Тэгвэл энэ удаа ч, Оросын Их Гүрний бодлогоор хамгийн түрүүнд бага ястнуудаа золих нь тодорхой аж. Энэ удаад жирийн эхчүүдийн хөвгүүдээ аврах эцсийн арга зам нь хил давуулан зугтаалгах болжээ.

А.Энэрэл

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?