ОРОСЫН ИРГЭД МЯНГА МЯНГААРАА ЭХ ОРНООСОО ДҮРВЭЦГЭЭЖ БАЙНА...

2022-09-23  

How to help Ukraine amid Russian attacks - ABC News

Оросын иргэд амь тэмцэн эх орноосоо дүрвэж байна. Тэд Казахстаны хил дээр хэдэн мянгаараа бөөгнөрчээ. Машинтай нь унаагаараа, машингүй нь явганаараа хил давж байна. " 20-ныг хүртэл ямар ч оочер дараалал байгаагүй. Цэрэг дайчлах зарлиг гарсан 21-ний оройноос л урт дараалал үүслээ. Ганцхан хоногийн дотор 200-250 машин Казахстаны Маштакова хилийн боомтод овоорсон. Түүнээс ч олон иргэд явганаар Казахстаны хилийг давсан. Энэ дараалал улам бүр нэмэгдэж байна. Ирж буй Оросын иргэд нь Казахстанд нь хамаатан садангүй, танил тал байхгүй. Бас өөрсдөө мөнгөгүй ч Казахстаны хилийг амь тэмцэн давж байна. " Дайтахыг биш, амьд явахыг л хүсэж байна гэж хэлж байлаа " гэж Казахстаны "Мой город" сонин оросуудын хэлсэн үгнээс иш татжээ. Дүрвэж эхэлснээс хойш, Уральск хот руу явах автобусны билет аль хэдийнээ дуусжээ. Иргэд аргаа барахдаа такси хөлөглөж хил дээр ирцгээхээс өөр сонголтгүй болжээ. Таксины үнэ ч хаджээ. Уральск хот хүргэхийн төлөө нэг зорчигчоос 2000 рублийн тариф тогтоож амжжээ. Өөрөөр хэлбэл 53 км зам буюу, Гачууртаас Бөхийн Өргөө ороод, буцахад 1 сая төгрөг авч буй аж. Ийнхүү таксины жолооч нар " ажиллаж", иргэдээ давхар шулж эхэлжээ. Орос иргэдийн хувьд Казахстаны хилийг давах нь тодорхой. Гэхдээ тэд Казахстаны газар нутагт 30 хоног л дураараа зорчих эрхтэй. Түүний дараа цагаачдын албанд бүртгүүлж, дахин 60 хоног сунгуулах журамтай. Тэр хугацааг ( 90 хоног) дуусмагц Оросын иргэд Казахстаны нутаг дэвсгэрийг орхих шаардлагатай. Эргэн орж ирэх хугацаа нь 90 хоногийн дараа гэж журамд заажээ. Тиймээс Казахстанаас гарсан Оросын иргэд Монголыг зүглэх нь гэж Казахстаны "Мой город" сонин бичжээ.

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?