НУРУУНЫ ӨВДӨЛТИЙГ "3ҮҮ, ТӨӨНҮҮР ИЛЛЭГ" ЭМЧИЛГЭЭГЭЭР НАМДААНА

2016-06-09  

Гэнэтийн огцом нурууны өвдөлт, олон шалтгаантай. Спортоор хичээллэх, гэмтлийн уршгаар, хүнд юм өргөх, цусны эргэлтийн хямралаас даарах, хөл байнга хүйтэн байх, удаан хугацаагаар зогсох, суух, ханиад хүрэх, амралтгүй олон цагаар аянд явах, дэр, хэвтэр таарахгүй байх, тамхи ихээр татах, уур уцаар, морь, мал хөлөглөх  зэрэг орно.

Нуруу нугаламын хоёр талаар тууш байрлалтай гол булчингуудын хүчтэй агшилт, чангарал дээр дурдсан шалтгаануудаас болдог.

Нурууны булчингийн агшилт, чангарал нь нурууны нугалам бүрээс гарах, артерын судас, мэдрэлийн судлыг шахан хавагнуулснаас гэнэтийн өвдөлт үүсдэг.

Гэмтлийн улмаас, нурууны нугалам, сэртэн хугарах, нуруу нугаламын хоорондох зөөлөвч мөгөөрс бүхий бүлх бүлтрэн нугасыг шахах, эсвэл мэдрэлийн судалд ивэрхий үүсэж хүчтэй өвдүүлдэг. Олон жил ясны болон мэдрэлийн өвчнөөр өвчилсөн хүмүүс, цусны эргэлт саарах, амин дэмийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн хямралаас ясны сийрэгжилт, мурийлт, гулсалт, яс сэртэнших зэргээс нугас, мэдрэлийн судлууд дарагдах, сорвижих, мэдрэлийн судалд хатуурал үүссэнээс нурууны байнгын өвдөлт үүсгэдэг.

Гэнэт нуруу өвдөлтийн үед халуун жин тавих, нурууны булчинг маш зөөлөн иллэгээр сулруулах, нуруу нугалмын тууш булчинг дагуулан бумба тавьж хөдөлгөөнгүй хэвтүүлнэ. 

Хүчтэй иллэг, татах, сунгалт, нурууны мушгилт, бариа засал хийж болохгүй. Учир нь мэдрэлийн судас хавагнаж, үрэвссэн байдаг. Нурууны өвдөлтийн үед нэн даруй гэмтэл-согогын эмчийн зөвлөгөөг авсны дараа   "Зүү, Төөнүүр" эмчилгээг хийлгэх шаардлагатай.

Энэ эмчилгээ нь : мэдрэлийн судал, артерийн судас, булчин, өвдөлт хийн судалд шууд нөлөө үзүүлж, мэдрэлийн судлын өвдөлт, үрэвслийг дарснаар нурууны өвчнийг намдаадаг.  Зүү төөнүүртэй хавсран монгол уламжлалын эм уух нурууны өвдөлтийг намдаахад сайн. Нурууны огцом өвдөлт намдсаны дараа нурууны татлага, нуруу нугалмын сунгалт, нөхөн сэргээх, рашаан сувиллын эмчилгээ, ясны бүтцийг сайжруулах, цусны эргэлт сайжруулах, амин дэмийг нөхөх эмчилгээг хийлгэж нурууны өвчнийг эдгээдэг.

 Урьдчилан сэргийлэх :

Хөлний улнаас болон доороосоо даарахгүй байх, сандал ширээнд зөв суулттай суух, тамхи татах, уур уцаар нь : цус өтгөрүүлж, мэдрэлийн болон артерийн судасны бөглөрөл үүсгэж, сээр, нуруугаа өвдөх, хуян үүсэж, гар хөл жирэлзэж, мэдээ сулардаг. Уур уцаар бухимдалгүй явах нь бидний нуруунд үүрэх ачааг өвчин багасгадаг. Биеийн хүчний ажил хийж байхдаа нурууны хамгаалт хийх, бие халаах дасгал хийсний дараа хүнд хүчир ажил болон спортын тоглолт сургуулилтыг хийх хэрэгтэй. 

 

 

  Хүний их эмч : Б.БАТ-ОРГИЛ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Aagii:ene emchilgeenii gazar ymuu hna bdag ym be 2016-06-09
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?