“ГҮНЭЭСЭЭ ХАЙРЛАЯ” УСНЫ АЯН, УРАН БҮТЭЭЛИЙН ФЕЛЛОВ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

2022-09-27  

“Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчдэд, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөр зарлагдлаа. Эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх гүний усны үнэ цэнийг ойлгуулах зорилго бүхий энэхүү уралдаант хөтөлбөрт уран бүтээлчид: нийтлэл, фото зураг болон график дизайны төрлөөр оролцох боломжтой.

Хөтөлбөрийн тухай:

“Гүнээсээ хайрлая” феллов хөтөлбөрийн хугацаанд газрын доорх, гүний усны талаар туурвих уран бүтээлд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, ур чадвар олгох сургалт, уулзалтуудад хамрагдах бөгөөд усны чиглэлээр менторууд оролцогчдын уран бүтээлд мэргэжлийн зөвлөгөөг өгнө.

Хөтөлбөрийн төгсгөлд сонгогдсон уран бүтээлчдийн нэгдсэн медиа үзэсгэлэнг олон нийтэд нээлттэй зохион байгуулах бөгөөд оролцогчдын бүтээлээс 1, 2, 3-р байрыг шалгаруулна. Нийт шагналын сан 24,000,000₮.

Хөтөлбөрт хэн оролцох эрхтэй вэ?

  1. Монгол улсын насанд хүрсэн иргэн байх
  2. Ганцаарчилсан болох гурав хүртэлх хүнтэй баг
  3. Нийтлэл, фото зураг, график дизайны чиглэлээр бүтээл хийдэг туршлагатай байх
  4. Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах 2 өдрийн сургалтад заавал хамрагдах.

Хөтөлбөрийн үе шат:

  1. Хөтөлбөрт бүртгүүлсэн оролцогчдын ерөнхий мэдээлэлтэй танилцаж, эхний шатанд шаардлага хангасан оролцогчдыг сонгон шалгаруулна.
  2. Шалгарсан оролцогчид “Гүнээсээ хайрлая” сэдвээр уран бүтээл туурвих даалгавар хүлээн авна.
  3. Уран бүтээл туурвих хугацаанд 2 өдрийн сургалтад хамрагдаж усны мэргэжилтнүүд, сэтгүүлчид болон фото зурагчдаас зөвлөгөө, мэдээлэл авна.
  4. Уг даалгаврыг гүйцэтгэсэн оролцогчдын бүтээлүүдээс шилдгүүдийг шалгаруулж мөнгөн шагнал гардуулна.
  5. Төгсгөлд нь “Гүнээсээ хайрлая” үзэсгэлэнг зохион байгуулж, бүх оролцогчдын бүтээлийг олон нийтэд нээлттэй танилцуулна.

Шагналын сан:

Шилдэг нийтлэл:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Шилдэг фото зураг:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Шилдэг график дизайны бүтээл:

  • 1-р байр: 4,000,000₮
  • 2-р байр: 2,000,000₮
  • 3-р байр: 1,000,000₮
  • Тусгай байр: 500,000₮

Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсвэл энэ онлайн линкээр https://forms.gle/ciAYvjrxb4Nt4PnA8 хандана уу

Бүртгэлийн хугацаа 2022 оны 9 сарын 15наас 10 сарын 1 хүртэл.

Холбоо барих: Facebook @Guneeseekhairlay 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?