Зүүн өмнөд азийн орнууд шөнөжин хөл хөдөлгөөнтэй. Хүн ихтэй болохоор орон дээрээ ээлжлэн унтаж, аж амьдралаа залгуулах гэж, өдөр шөнөгүй хөдөлмөр эрхэлдэг. Европын орнуудад шөнө 22 цагаас хойш нам гүм.
Хүний биологийн цаг өглөө үүрийн гэгээтэй сэрж, орой нар жаргахад нойрсох цаг юм. Нойрсох шөнийн цагт хүний бие махбодь эд эс нарийн хөтөлбрийн дагуу ажиллаж, маргааш ажиллах эрч хүч, ой ухааны ундаргыг боловсруулж өгдөг. Шөнө 22 цагаас 24 цаг хүртэл хүн гүн нойронд автаж, эд эс өөрийн хорт бодисыг гадагшлуулж, их цэвэрлэгээ хийж эхэлдэг. Энэ цаг бидний хамгийн чухал биологийн урвалжийн цаг.
Хүн унтаж байх хооронд:
24-02 цаг хүртэл хүний дотор эрхтэний цэвэршилт эд эсийн сэргэлт явагдаж, маргааш өдрийн хоол боловсруулах, бэлтгэл ажил хийгдэнэ. Хүний идсэн хоолыг маш түргэн боловсруулан энерги болгон хувиргаж, тархины эд эсийг сэргээх тэжээл, тархинаас гарах цог залийг бадраагч серотонин, дофамин, элтрокс зэрэг олон төрлийн даавар ихээр ялгаруулж, хүнийг эрүүл залуу болгох, эд эрхтэнүүдийн ажиллагааг удирдаж эхлэнэ.