ЧАДВАРГҮЙ ХОТЫН УДИРДЛАГУУДТАЙ ЯАЖ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

2022-11-21  

May be an image of road and text

Нийслэлийн удирдагчид иргэдийнхээ төлөө шийдвэр гаргах чадваргүйг өнгөрсөн Пүрэв гарагт орсон цас илчиллээ. Хот тэг зогсолт хийлээ. Ажлаа эрт тарсан иргэд 5 цагийн дараа л гэрийнхээ босгыг эхнээсээ алхлаа. Энэхүү түгжрэл, иргэдийн дүгнэж буйгаар тэг зогсолт нь Итаевоны сүнсний баярын мухардлыг санагдууллаа. Машинууд дээр дээрээ л гарчих шахлаа. Шатахуун багатай, шар гэрэл нь ассан машинууд замын голд унтарлаа. Эмнэлгийн түргэн тусламжийн тэрэг, гал, цагдаагийн машин, нийтийн автобус, бүгд хөдөлгөөнгүй, таг гацлаа. Үнэндээ энэ бол түгжрэл ч биш, гамшиг боллоо. Гамшгийн үеэр, ФМ-үүдээр " хоосон чалчаа" яриа, нэг л их өөр хоорондоо хөөрч инээлдсэн эрэгтэй, эмэгтэй хөтлөгчдийн өгөөжгүй яриаг зогсоох, нэвтрүүлэг дундуур нь , тогтмол цагт, туйлдаж бухимдсан ард иргэдээ мэдээ мэдээлэл, зөвлөгөөгөөр хангачих ухаан дутлаа, хотын удирдлагуудад. Цагтаа " буусан" нийтийн автобусны үйлчилгээг үргэлжлүүлэх аргыг ч сэдсэнгүй. Түгжрэлээс өөрсдөө мултар гэж зөнгөөр нь орхиж, иргэдээ хаялаа.
-Ажлаасаа (Тэц-3)- аас 18.00 цагт гарсан. Автобусанд үүргэлсээр 4 цагийг өнгөрөөлөө. Сүүлдээ, аргаа барахдаа бууж алхсаар зам дөхлөө. Ядаж байхад замын халтиргаа гулгаа их юм.
- Би мөн л ажлаа тараад явж байна. Тэсвэр барагдлаа.
- Охинтойгоо УБИС-аас "Ард" кино театр хүртэлх ердөө л энэ богино зайнд 4 цаг автобусанд гацлаа. Балчир насны хүүхэд өлсөх цангах, бие засах шаардлага гарч байсан учир бууж суусаар 4 цаг өнгөрчээ. Яаж зуслангаадаа хүрдэг юм билээ. Охин минь даарчихлаа. Такси зогсдоггүй.
Ингэж ярих, аргаа барсан, 40 орчим насны гурван эмэгтэйтэй таарлаа. Хариуд нь , би ч, зовлонгоосоо хуваалцлаа. Ширээний теннисний "Оч" клубт зохиогдож буй" ШИОМ" лигийн тэмцээний хагас шигшээ тоглолтыг үзэхээр гарч, Офицерийн ордны цаахна 1 цаг таг гацсаны эцэст машинаа тэндээ орхихоос өөр зам үлдээгүй. Хүлээвэл тэмцээн дуусчих гээд. Цаг орчим алхсан. Заалнаас 22.00 цагийн орчимд гарч, "Ард" кино театрын өмнөх автобусны зогсоолоос такси хүлээж байхдаа дээрхи 3 эмэгтэйн сэтгэгдлийг сонссон нь энэ.
Явган явахад ч хэцүү юм. Халтирч уначих гээд. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам нь улам бүр гулгаатай аж. Өмнөх цасаа арилгаагүй учир мөсөн дээр нь орсон цасан дээр гишгэж халтирч унах хүмүүс их таарлаа гэж тэдний нэг ярилаа.
Нийслэлийн иргэдийн удирдлага тулгамдсан асуудал шийдвэрлэх чадамжгүй аж. Дарга нар бол асуудлыг л шийдвэрлэх үүрэгтэй. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотын энэ удаагийн ИТХ , түүнээс томилогдсон гүйцэтгэх алба хотын түгжрэлийн өмнө гараа өргөн бууж өглөө.
Нийслэлд тулгамдсан асуудлыг шил дараалан шийдвэрлэж чадамжгүй тийм удирдлагыг яах ёстой юм бэ? Мэдээж солих шаардлагатай.
Бидэнд хэн гэдэг нэртэй, аль намаас сонгогдсон, ямар их гавьяатай хүн байх нь чухал биш. Өөрсдийнхөө сандал суудлын төлөө ажилладаг биш, иргэдийнхээ сайн сайхны төлөө нойр хоолоо хугаслан ажиллаж чаддаг, тулгамдсан асуудлыг тойрч зугтдаг биш, зөв гаргалгааг олж хардаг, оновчтой зөв шийдвэр гаргаж чадах л тийм удирдагчаар солих хэрэгтэй.
Та энэ хүмүүсээс залхаж байна уу? Би л лав залхлаа...

Ц.ЭНХБАТ 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?