ДЭЛХИЙН АШТ БОЛ ХӨЛБӨМБӨГЧДИЙН МАШ ТОМ БИРЖ БОЛДОГ...

2022-11-23  
Хөлбөмбөгийн ДАШТ бол спортын хамгийн үйл явдал. Дэлхий нийтээрээ, эр эмгүй, хөгшин, залуу гэлгүй бүгд шимтэн үздэг. Тиймээс хөлбөмбөгийн дэлхийн АШТ үзэлтээрээ бусад бүх спортыг ардаа хол орхидог.
Хөлбөмбөгийн ДАШТ БОЛ спортын тэмцээнээс гадна, маш том бирж болон хувирдаг онцлогтой. Мэдээж багуудын хувьд аваргын төлөө өрсөлддөг. Харин шинэ залуу тоглогчдын хувьд өөрийнхөө ур чадварыг харуулах алтан боломж гэдгээрээ давхар ач холбогдолтой байдаг. Ла Лиг, Бундеслиг, Серия А, Премьер Лиг зэрэг хөлбөмбөгийн ертөнцийн акулуудын анхааралд өртөж чадвал, Этиопийн Самуэль Это, Зааны Ясан эргийн Дрогба, Сенегалын Мане нар шиг гарын алгандаа нарыг атгалаа л гэсэн үг. Нөгөө талаас, хөлбөмбөгийн ангуучдын хувьд өсөх ирээдүйтэй авьяаслаг залуу хөлбөмбөгчинийг бусдаас өрсөн нээж чадвал, алтны уурхайг нээснээс ялгаагүй ашиг олдог. Учир нь хөлбөмбөг бол тэр чигтээ дуусаж, дундаршгүй уурхай юм. Тиймээс хөлбөмбөгийн ангуучид Катарт үй олноороо цуглаж, Сенегал, Коста Рика, Гана, Уругвай, Эквадор, Тунис зэрэг улсын шигшээ багийн авьяаслаг залуучуудыг онилж эхэлжээ. Монголчилбол, уяачид хурдлах морийг шинжих шиг...
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ХАНШИЙН ЗӨРҮҮ ТАНД ХЭР ЗЭРЭГ ДАРАМТ БОЛЖ БАЙНА ВЭ?