АФРИК ТИВИЙН ХӨЛБӨМБӨГЧИД ФИНАЛД ШАЛГАРАХЫГ ҮГҮЙСГЭХГҮЙ

2022-12-14  
May be an image of 6 people
Португалийн үндэсний шигшээ багийг 1:0- ээр хожиж, шигшээ наймд анх удаа шалгарсны дараа Марокко улсын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Реграгуй энэ үгийг хэллээ.
Марокко улсын үндэсний шигшээ баг яах аргагүй "Катар- 2022" ДАШТ-ий нээлт болсон. Тэд 5 тоглохдоо 4 хожиж, нэг хайнцсан. Хэсэгтээ Бельгийн багийг хожиход бүгд л аз нь тохиолоо гэж тооцсон. Улмаар Хорваттай тэнцэж, Канадыг хожиж, хэсгээсээ нэгээр шалгарахад тохиолдол гэдэг бодлоосоо салаагүй юм. Бразил, Герман, Испани, Англи зэрэг багууд ДАШТ-ийг орхичихоод байхад Мароккогийн баг Африк тивээс анх удаа шигшээ дөрөвд шалгарсан түүхэн амжилт тогтоож, улмаар Францын багтай хагас шигшээд тоглох гэж байна.
- Эгнээндээ гялалзах одгүй манай багийн хувьд Испани, Бельгийн хаалганд гол оруулсан нь шигшээ багийн сүүлийн 10 жилийн хөдөлмөр, тоглогчдын маш их хичээл зүтгэлийн үр дүн юм. Чадварлаг тоглогчдоо татах хууль ч нөлөөлсөн. Гадаадад төрж, өссөн авьяаслаг тамирчдад үндэсний шигшээ багт тоглох эрхийг нээсэн маш чухал шийдвэр болсон. Тухайлбал, энэ удаагийн 26 тоглогчийн 14 нь гадаадад төрж өссөн тоглогчид юм.
May be an image of 2 people and people standing
Тухайлбал, ПСЖ багийн баруун хойд жигүүрийн хамгаалагч Ашраф Хакими Испанийн Мадрид хотод, хаалгач Яссине Боноу Канадад, Чельси багийн довтлогч Хаким Зүйеч Голландад, багийн ахлагч Роман Сайсс Францад, би өөрөө ч Францад төрж өссөн. Таван сая хүн амтай Марокко улсын нэг сая гаруй нь Францад, 800 мянга гаруй нь Европын улс орнуудад амьдардаг.
Марокко хүн бүр Марокко үндэстэн. Мароккогийн паспорттай хэн ч Марокко улсын төлөө тэмцэх, үхэх эрхтэй . Тиймээс бид нэгдсэн. Гадаадад төрж, тэнд амьдардаг ч бид бүхний зүрх сэтгэлийн угт Марокко оршдог. Хөлбөмбөг өндөр хөгжсөн Герман, Голланд, Испани, Францад төрж өснө гэдэг бол хөлбөмбөгчин бүрт оногдох азтай хувь заяа. Энэ бүхний үр шимийг Мароккочууд хүртэж, үр дүнг нь мэдэрч байна. Түүнээс гадна, бидний амжилтын бас нэг нууцыг задлая. Марокко улсын зургадугаар хааны зарлигаар шигшээ багийн бүх дасгалжуулагч, тоглогчдын гэр бүлийн гишүүдийг Катарт зардлыг нь дааж авчирсан. Катарт Мароккогийн маш том хотхон үүсгэж, тамирчид нь ээж, аав, эхнэр, хүүхэдтэйгээ нэг дор амьдарч буй шигшээ баг Мароккогоос өөр байхгүй. Африкийн баг юу чадахаа харуулж, анх УДАА ДАШТ-Д ДАШТ-ий шигшээ дөрөвт шалгарлаа. Европын гигантууд, Өмнөд Америкийн акулуудтай айл буулаа. Дэндүү солиотой гэх хэлэхээс өөр үг олдохгүй байна. Аварга болох мөрөөдөлдөө бид жингүйдэж байна. Зүүдэлж байна. Энэ сайхан зүүднээсээ сэрэхийг ч хүсэхгүй байна Түрүүлнэ гэдэг бол мөрөөдөл. Мөрөөдөлд хязгаар үгүй. Мөрөөдлөө гээд мөнгө төлөх биш. Европ, эс бөгөөс Өмнөд Америк тивийн баг түрүүлнэ гэж бурхнаас тогтоож заагаагүй л байх. Хайртай хүмүүс нь дэргэд байхад, тэднийхээ төлөө бүхнээ зориулах нь тодорхой. Ийм хөшүүрэгтэй баг хол явах болно гэж Марокко багийн дасгалжуулагч Реграгуй хэллээ.
- Ээж минь цэвэрлэгч, аав минь гудамжны жижиг худалдаачин. Тэд миний төлөө л бүхий л амьдралаа зориулсан. Өнөөдөр би тэднийхээ төлөө чадах бүхнээ хийж, эцэг эхээ баярлуулж байгаадаа баяртай байна. Ээжээ би танд хайртай гэж Хакимийн ээжийгээ үнсэнгээ хэлсэн үгийг нь Испанийн телевиз дамжууллаа.
May be an image of 2 people, child, people standing and grass
Ц.ЭНХБАТ
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?