Олимпийн аварга Ласицкинатай тэврэлдэж зураг авахуулсандаа харамсаж байна. Хоёр улсынхаа далбаагаа нөмөрч байгаад авахуулсан тэр гэрэл зургийг Та бүхэн санаж байгаа л байх. Оросууд Украйн луу давшиж эхэлснээс хойш энэ зураг утга учраа алдсан. Ласицкина ч миний хувьд шүтээн байхаа больсон. Би Ласицкинатай хувийн холбоогоо ч тасалсан. Уул нь, Орос, Украйны тамирчид л өндрийн харайлтанд өөр хоорондоо өрсөлддөг уламжлалтай байсан. Дайны гамшгаас хойш энэ өрсөлдөөн ч зогссон, тамирчдын өөр хоорондын найрсаг сайхан харьцаа ч тасарсан. Оросын өндрийн харайлтын тамирчдыг Олон улсын тэмцээн уралдаанд оролцохыг бүрмөсөн хориглосон. Жил бүр зохиож ирсэн " Очир эрдэнэсийн Лигт" анх удаа би түрүүлж, өмнө нь 5 дараалан түрүүлсэн Ласицкинагийн амжилтыг тасаллаа. Хоёрдугаар байрт Ирина Герашенко орсон. Дайнаас хойш, ялалт бүрийг би Украйны ард түмэндээ зориулдаг болсон. Их хүч хөдөлмөр зарсан, ядарсан байсан учир дөнгөж 2 метр 3 сантиметрийг гурав дахь оролдлогоороо давлаа. Цаашид амжилтаа ахиулж, 2 метр 10 сантиметрийг ойрын үед давах болно гэж Ярослова Могучих "Бриллиантовый Лигт" түрүүлсний дараа сэтгэгдлээсээ хуваалцлаа. Украйны өндрийн харайгч Я.Могучих нь 2022 онд Европын аварга болж, АНУ-д зохиогдсон ДАШТ-д ижил оноотойгоор хоёрдугаар байранд орсон юм.
Э.ОТГОНЖАРГАЛ